Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн аварга асан Каспаров зодог тайлснаасаа хойш анхны ба сүүлийн тоглолтоо хийхээр болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн шатрын аварга асан Гарри Каспаров зодог тайлснаасаа хойш 12 жилийн дараа шатартаа ганцхан удаа эргэн ирэхээр болжээ.

1985-2000 оны хооронд мэргэжлийн шатрыг ноёлж байсан тэр АНУ-ын Миссури мужийн Сэнт Луйсд болох Sinquefield Cup тэмцээний түргэн-блиц тоглолтын төрөлд өрсөлдөнө. Тэмцээн наймдугаар сарын 14-19-ний өдрүүдэд болох ба үүнд Сергей Карякин зэрэг дэлхийн шатрын томчууд оролцох ажээ.

Эдүгээ 54 настай Каспаров хуучин ЗХУ-ын Баку хотод төрсөн. Тэрээр 2005 онд шатрын спортоос зодог тайлж, Владимир Путины эсрэг тэмцэхээр улс төрийн “Өөр Орос” хөдөлгөөнөө эхэлсэн юм.

Гэвч Каспаров 2013 онд эргэж хэзээ ч ирэхгүйгээр Оросоос дүрвэсэн бөгөөд 2014 онд Хорватын иргэншил авчээ. Одоо тэр ихэнх цагийг Нью Йоркод өнгөрөөдөг.

Тэрээр энэ сарын 13-нд тэмцээнд оролцохоо фэйсбүүк хуудсаараа зарлахдаа “энэ бол дахин шатарт ирж байгаа явдал бус, зөвхөн тав хоногийн хугацаатай тэтгэврийн завсарлага” гэжээ. Каспаров үүний дараа дахин тоглохгүй гэжээ.

Түүний мэдэгдэл дэлхийн шатрын ертөнцийг цочроож, тоглолтыг нь үзэхээр Хятад, Энэтхэгээс хүмүүс АНУ-ыг зорьж эхэлсэн байна. Тэмцээний ялагч нь $150,000-ын шагнал авна. Каспаров хэрвээ шагнал авбал түүнийгээ Африкийн шатрын хөгжилд зориулна гэдгээ мэдэгдээд байна.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty