2017/08/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,440.53₮
B39
УЛААНБААТАР
13°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
B34
УЛААНБААТАР
19°
|
10:00
S101
11:00
S28
10°
12:00
S28
11°
13:00
S28
11°
14:00
S44
12°
15:00
S44
12°
16:00
S28
12°
17:00
S28
12°
18:00
S28
11°
19:00
S44
10°
20:00
S44
21:00
S44

Чилийн Коделко Монголын зэс олборлох салбарт хөрөнгө оруулахаар бэлдэж байгаагаа зарлав

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 12
iKon.MN

Чилийн төрийн өмчит уул уурхайн аварга компани, дэлхийд хоёрдугаарт бичигддэг зэс олборлогч Коделко дэлхийн зэсийн зах зээл сайжирч байгаатай холбогдуулан Монголд хөрөнгө оруулахаар бэлдэж байгаагаа мэдэгджээ. Тус компанийн гүйцэтгэх захирал энэ тухай Баасан гарагт Ройтерс агентлагт ярьсан байна.

Чилийн нийслэл Сантьяго хотод болж байгаа Латин Америкийн Хөрөнгө оруулалтын чуулганы үеэр Коделко компанийн гүйцэтгэх захирал Нелсон Пизарро ярихдаа тус компани зэсийн хөндөгдөөгүй их нөөцтэй Монголын зах зээлд дунд хугацаанд хөрөнгө оруулах төлөвлөгөөтэй байгаагаа хэлжээ.

“Бидэнд маш их сонирхол байна. Бид ингэ саахыг хүртэл сурч байгаа” хэмээн хошигносон Пизарро “Бид хөрөнгө оруулалтын эхний тооцоо, бичиг баримт дээр ажиллаж байна. Хэрвээ техникийн хувьд боломжтой нь батлагдвал дунд хугацаандаа хэрэгжүүлнэ” хэмээн ярьсан байна.

Үүнээс гадна Коделко компани 2017 онд 1.7 сая тонн зэс үйлдвэрлэх төлөвлөгөөндөө хүрэх бололцтоотой байгаагаа тэр хэлжээ. Дэлхийн зах зээл дээр зэсний эрэлт нэмэгдэж байгааг Пизарро хэлээд үүнд олон хүчин зүйл нөлөөлж байгаагийн нэг нь цахилгаан хөдөлгүүртэй машины үйлдвэрлэл гэсэн байна. Сүүлийн жилүүдэд уналтын байдалтай байсан зэсний үнэ 2017 оноос сэргэж эхэлсэн, 2018 онд үргэлжлэн өсөх хандлагатай байгааг тэр бас онцолжээ.

 

Эх сурвалж: NASDAQ, Reuters

x