2017/08/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,440.53₮
B39
УЛААНБААТАР
13°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
B34
УЛААНБААТАР
19°
|
10:00
S101
11:00
S28
10°
12:00
S28
11°
13:00
S28
11°
14:00
S44
12°
15:00
S44
12°
16:00
S28
12°
17:00
S28
12°
18:00
S28
11°
19:00
S44
10°
20:00
S44
21:00
S44

Залуучуудын хөгжлийн сарын аяны нээлт маргааш “Гэрэлт гудамж”-д болно

С.Бадрал, iKon.mn
2017 оны 8 сарын 11
iKon.MN

Жил бүрийн 8 дугаар сарын 25-нд “Монголын залуучуудын өдөр” тохиодог билээ. Эдгээр тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан 2014 оноос эхлэн жил бүр “Залуучуудын хөгжлийн сарын аян”-ыг өрнүүлдэг уламжлал тогтсон.  

Нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг залуучуудын хүч, идэвх оролцоо, санал санаачилгаар хэрхэн шийдвэрлэх талаар хамтдаа хэлэлцэх, залуучуудын санаачилга, идэвх оролцоо, нийгэмд оруулж буй хувь нэмрийг таниулах, сурталчлах зорилготой Залуучуудын хөгжлийн сарын аяныг энэ жил “Залуучууд= Эерэг өөрчлөлтийн хүч” уриан дор зохион байгуулахаар болжээ.

Энэ аяны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-ОчирНаймдугаар сар бол залуучуудын сар юм. “Олон улсын Залуучуудын өдөр”, “Монголын залуучуудын өдөр” гээд олон тэмдэглэлт ой тохиодог. 

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар бол залуучуудын асуудлыг дангаараа эрхлэх төрийн  захиргааны анхны байгууллагын хувьд энэ сарын аяны хүрээнд олон томоохон арга хэмжээ зохион байгуулна. 

Тухайлбал 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд “Эерэг Улаанбаатар 2017" олон улсын залуучуудын фестиваль,  “Бид зорилготой залуус” форум уулзалтыг Нийслэлийн 6 дүүргийн залуучуудын дунд, “1,000 морьтны фестиваль зэрэг  арга хэмжээнүүд болно.  

“Залуучуудын хөгжлийн сарын аян”-ы албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 8 дугаар сарын 12-ны 18:00 цагт “Гэрэлт гудамж”-нд болох тул их хотын эрч хүчтэй залуучууд та бүхнийг урьж байна” гэлээ.

Тус аны хүрээнд Залуучуудын Иргэний нийгмийн чуулган, Залуучуудын гарааны бизнесийг дэмжих “Startup” өдөрлөг, Ардчилал, хүний эрхийн төлөөх байгууллагуудын хамтарсан “Democrazy Carnival”, Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг залуу уран бүтээлчдийн “Orange Sessions” үдэшлэг, Итгэл найдвар боломж-УБ марафон, Тэгш Эрх Бахархлын өдрүүд, залуучуудын сайн дурын ажлыг дэмжих “Ivolunteer do you?” өдөрлөг, зэрэг олон сонирхолтой арга хэмжээг төр, иргэний нийгмийн болон залуучуудын байгууллагууд хамтран зохион байгуулах ажээ. 

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар  болон Иргэний боловсролын төв, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сан зэрэг иргэний нийгмийн олон байгууллага хамтран энэхүү аяныг хэрэгжүүлэх юм.

Нээлтийн үйл ажиллагаан дээр аяныг дэмжин оролцож буй  байгууллагууд өөрсдийн хийх ажлууд болон үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулах юм байна.

x