Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ургамлын биотехнологийн чиглэлээр БНЭУ-тай хамтран ажиллана

С.Бадрал, iKon.mn
2017 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Бүгд Найрамдах Энэтхэг улсын Коймбатор хот дахь Авинашилингамын Эмэгтэйчүүдийн Их Сургуулийн Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор, профессор С.Коусаля болон доктор, дэд профессор С.Калайселви нар долоодугаар сарын 24-30-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.

Тус айлчлалынхаа хүрээнд ШУА-ийн Ерөнхий болон Сорилын Биологийн Хүрээлэнгийн захирал, биологийн шинжлэх ухааны доктор, дэд профессор Я.Адъяа болон Ургамлын биотехнологийн лабораторийн эрхлэгч, доктор, дэд профессор Ю.Оюунбилэг нартай ажил хэргийн уулзалт хийж, цаашид тус хүрээлэнтэй ургамлын биотехнологийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Мөн доктор, профессор С.Коусаля, доктор, дэд профессор С.Калайселви нар Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгээс зохион байгуулж буй “Нэгдмэл уламжлалт анагаах ухаан, ололт амжилт, чиг хандлага, хэтийн төлөв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний VIII хуралд оролцон илтгэл хэлэлцүүлэх ажээ.

 

Эх сурвалж: Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи