Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадад 28 жил эрэн сурвалжилсан цуврал алуурчныг шүүж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Нийт 11 эмэгтэйг хүчирхийлж, амийг нь хөнөөсөн алуурчныг шүүх ажиллагаа Хятадын баруун хойд Ганьсу мужид өчигдөр эхэлжээ. Мягмар гарагт долоон хэргийг нь шүүсэн бол өнөөдөр үлдсэн хэргүүдийг нь үргэлжлүүлэн шүүх юм.

Хятадын эрүүгийн хуулийн дагуу сэжигтэн Гао Чэнёнд цаазын ял оноох магадлалтай байна. Түүнийг 28 жил эрэн сурвалжилсны эцэст 2016 оны наймдугаар сард Ганьсу мужийн Бай Ин дүүрэгт баривчилсан юм. Гао Чэнён 1988 оноос хойш 14 жилийн хугацаанд 11 эмэгтэйг хүчирхийлж, амийг нь хөнөөсөн ба хэргүүдээ Ганьсу муж болон Өвөр Монголд үйлдсэн байна.

Хохирогсдын хамгийн залуу нь 8 настай байжээ. Гао улаан өнгийн хувцастай, залуу охид бүсгүйчүүдийг сонгож, гэр хүртэл нь дагаад алахаасаа өмнө хүчирхийлдэг зуршилтай байсныг цагдаагийн эх сурвалж мэдээлсэн байна.

Тэр бас хохирогсдын бэлэг эрхтний хэсгээс огтолж авдаг байжээ. Гао Чэнёны хөршүүд түүнийг төлөв томоотой, тусч нэгэн байсан гэж тодорхойлсон байна. Хэсэг хугацаанд мухардаад байсан мөрдлөгийг цагдаа нар 2015 оны гуравдугаар сараас эхлэн хурууны хээ, ДНХ шинжилгээний шинэ арга хэрэгсэл ашиглан сэргээж гэмт этгээдийг илрүүлсэн юм.

 

Эх сурвалж: Global Times