Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

34 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа түр зогсоожээ

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Статистикийн бизнес регистрийн санд 2017 оны хагас жилийн байдлаар 147.7 мянган аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаа аж.  Үүнээс 75.7 мянга буюу 51.3 хувь нь үйл ажиллагаа явуулж байна.

Бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудаас

  • Улаанбаатар хотод 48.5 (64.0%) мянга нь,
  • Төвийн бүсэд 8.8 (11.7%) мянга нь,
  • Хангайн бүсэд 8.3 (11.0%) мянга нь,
  • Баруун бүсэд 6.8 (9.1%) мянга нь,
  • Зүүн бүсэд 3.2 (4.2%) мянга нь үйл ажиллагаа явуулж байна. 

График 1

Үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын

  • 84.7 хувь нь 1-9 ажиллагчидтай,
  • 6.8 хувь нь 10-19 ажиллагчидтай,
  • 5.3 хувь нь 20-49 ажиллагчидтай,
  • 3.2 хувь нь 50-иас дээш ажиллагчидтай байна.

Үйл ажиллагаа явуулаагүй 71.9 мянган аж ахуйн нэгж, байгууллагын

  • 33.6 (46.8%) мянга нь үйл ажиллагаагаа эхлээгүй,
  • 34.2 (47.5%) мянга нь түр зогсоосон,
  • 1.5 (2.1%) мянга нь бүрэн зогсоосон,
  • 2.5 (3.6%) мянга нь хаяг тодорхойгүй болон бусад шалтгаантай байна.
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 1.8 их наяд төгрөгөөр өслөө

Аж ахуйн нэгж байгууллагуудын аж үйлдвэрийн салбарыг онцолж үзвэл 2017 оны эхний хагас жилд нийт үйлдвэрлэл урьдчилсан гүйцэтгэлээр 5.9 их наяд төгрөгт хүрчээ. Энэ  нь өмнөх оны мөн үеэс 1.8 (43.9%) их наяд төгрөгөөр өссөн гэсэн тооцоо юм.

Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 1.5 (53.9%) их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.  

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт 2017 оны эхний хагас жилд өнгөрсөн оны мөн үеэс

  • Алт,
  • Молибдений баяжмал,
  • Буталмал чулуу,
  • Төмрийн хүдэр,
  • Нүүрс зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний олборлолт 2.6 хувиас 94.6 хувиар өссөн байна.

Харин боловсруулах аж үйлдвэрийн салбарт

  • Зүсмэл материал, архи, шар айраг, вакуум цонх, хаалга,
  • Ноолууран сүлжмэл эдлэл, самнасан ноолуур,
  • Банш, бууз,
  • Малын тэжээл, адууны мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 8.6 хувиас 3.4 дахин өсчээ.

График 2