2017/07/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,422.49₮
B30
УЛААНБААТАР
23°
|
12°
B30
УЛААНБААТАР
25°
|
12°
B47
УЛААНБААТАР
26°
|
11°
14:00
S45
22°
15:00
S45
23°
16:00
S45
23°
17:00
S45
23°
18:00
S102
23°
19:00
S44
22°
20:00
S32
21°
21:00
S32
18°
22:00
S32
17°
23:00
S44
16°
00:00
S44
14°
01:00
S102
13°

Сүү ХК-иас түймэр унтрааж буй 1400 гаруй хүнд сүү, сүүн бүтээгдэхүүн хандивлалаа

ikon.mn
2017 оны 7 сарын 17
iKon.MN

Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэр болон Сэлэнгэ аймагт гарсан ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж буй онцгой байдлын алба хаагчид, иргэд буюу нийт 1400 гаруй хүнд Сүү ХК-ийн зүгээс хордлого тайлах сүү, сүүн бүтээгдэхүүнийг өнөөдөр орон нутгийн онцгой байдлын газрын ажилтнууд болон нутгийн захиргаанд хүлээлгэн өглөө.

 

Сүү ХК-ийн хувьд хоёр жилийн өмнө зүүн аймгуудад гарсан түймрийн үеэр мөн Онцгой байдлын ажилтнуудад бүтээгдэхүүнээ хандивлаж байсан юм.

 

Батсүмбэр сум болон Сэлэнгэ аймаг нь Сүү ХК-ийн сүү татан авдаг томоохон чиглэлүүдийн нэг бөгөөд Батсүмбэр сумын хувьд өнөөдрийн байдлаар 6 газар ой хээрийн түймэр гарсныг цурманд оруулаад байгаа тухай Төв аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Н.Төмөрбаатар мэдээлэл өгсөн юм.

 

Утаатай, хүнд хэцүү нөхцөлд олон цагаар ажиллаж буй хүмүүсийн хувьд сүү, тараг нь хордлого тайлахаас гадна биед шим тэжээл өгч, амин дэмээр тэтгэх ач холбогдолтой билээ.

 

Сүү ХК-ийн зүгээс нийт ажилтнууд, сүү бэлтгэн нийлүүлэгч, хэрэглэгчдийнхээ өмнөөс энэхүү хандивын ажиллагаанд нэгдэн оролцож байгаагаа онцолж байсан юм. Илүү сайхан Монголын төлөө эх орноо хайрлан хамгаалах үйлсэд нэгдэхийг тус компаниас уриалж байна.

 
 

 

x