Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Содномцэрэн: Х.Баттулгын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсүгэй гэсэн тогтоолыг гаргалаа

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

09:35 2017/07/09

Ерөнхийлөгчийн сонгуулийн АЛБАН ЁСНЫ дүнг танилцуулж байна

Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлэл хийж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн албан ёсны дүнг танилцуулж байна. 

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Хоёр дахь санал хураалтын дүнгийн талаар авч хэлэлцэн, хоёр тогтоол гаргалаа.

Нэгдүгээрт, сонгуулийн дүнг батлах тухай тогтоолыг баталлаа.

Сонгуулийн тухай хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтад оролцож, саналаа өгсөн нийт 1,207,787 сонгогчоос МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 497,067 буюу 41.16 хувь, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 611,226 санал буюу 50.61 хувийн санал авсныг баталсугай гэх тогтоолыг баталлаа.

Санал хураалтын дүнг гаргаж, Сонгуулийн Ерөнхий Хорооны цахим хуудаст байршуулсан байгаа. 

Нийт нэрийн жагсаалтад орсон сонгогч 1,990,797 байлаа. 

Санал өсгөн 1,207,787, ирц 60.67 хувьтай гарсан байна" гэлээ. 

Хоёрдугаарт, "Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-д өргөн мэдүүлэх талаар хэлэлцэж, тогтоол гаргалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн хоёр дахь санал хураалтад оролцсон сонгогчийн олонхын саналыг авсан нэр дэвшигч Халтмаагийн Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлсүгэй гэсэн тогтоолыг гаргалаа.

10:00 цагт Сонгуулийн Ерөнхий Хороо УИХ-д тогтоолоо өргөн мэдүүлнэ" гэж мэдээллээ. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/695554270630144/

09:28 2017/07/09

Сонгуулийн Ерөнхий хороо 09:00 цагаас хэвлэлийн хурал зарлаад байсан ч одоогоор эхлээгүй байна. 

СЕХ-ын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлж буйгаар "Одоо хуралдаж байна. Сонгуульд оролцсон нийт сонгогчдын олонхын санал авсан Халтмаагийн Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэх тухай шийдвэр гаргах гэж байна" гэж мэдээллээ. 

07:45 2017/07/09

Сонгуулийн Ерөнхий Хорооноос өнөөдөр 09:00 цагт хэвлэлийн хурал зарлаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн албан ёсны дүнг мэдээлэхээр боллоо.

"Гадаадад байгаа сонгогчдын саналын хуудас тоолох, дүнг нэгтгэх Ажлын хэсэг Кувейт, Киргиз, Египет, Болгар Турк, Казахстан улсад суугаа иргэдийн өгсөн саналын хуудас бүхий битүүмжилсэн дугтуйг хүлээн авсан.

Саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж, дүнг гаргасан.

Гадаадад байгаа монгол иргэдийн саналыг тоолсноор, сонгуулийн санал хураалтын дүнг гаргаж дууслаа" гэж СЕХ-ноос мэдээлсэн юм.

Европын оронд байгаа Монголчуудын өгсөн санал өчигдөр 23:00 цагийн нислэгээр иржээ.