Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Усны ослоор 58 хүн амиа алдаад байна

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Онцгой байдлын ерөнхий газраас авсан мэдээгээр 2017 оны долдугаар сарын 06-ны өдрийн байдлаар усанд осолдсон тохиолдол 13 аймгийн 31 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 46 удаагийн тохиолдолоор 58 хүн (хүүхэд-12, насанд хүрэгсэд-46), (эрэгтэй-49, эмэгтэй-9) амь насаа алдсан байна.

Урьд оны статистик мэдээгээр 2016 онд зөвхөн наадмын өдрүүд буюу долдугаар сарын 11-ээс долдугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 9 хүн усанд осолдсоноос нийслэлд 4, орон нутагт 5 хүн болгоомжгүй байдлаар эндсэн аж.

Иймд иргэд та бүхэн Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх амралтын өдрүүдэд гол усны ойролцоо аялаж, зугаалахдаа бидний өгч буй доорх сэрэмжлүүлэг, зөвлөмжийг мөрдөж осол, эндэгдэлгүй сайхан наадахыг Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүллээ.