Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Дахин санал хураалтын шатанд сонгуулийн сурталчилгаа хийх хориотой

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 26-нд болж өнгөрлөө.

Санал хураалтаар гурван нэр дэвшигчийн аль нь ч 50%+1 болзолыг хангаж чадаагүй учраас дахин саналт хураалт долоодугаар сарын 9-нд явагдахаар болж тов гарлаа.

Тиймээс долоодугаар сарын 9 буюу дахин саналт хураалт дуустал Сонгуулийн сурталчилгаа хийхийг сонгуулийн тухай хуулийн дагуу хоригложээ.

70.9. Дахин болон нэмэлт санал хураах ажиллагааг дуустал сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.