Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээн МАРГААШ 21:00 цагт эхэлнэ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээн маргааш буюу зургаадугаар сарын 24-ний Бямба гарагийн 21:00 цагт эхэлнэ. Өмнө нь хоёр ч удаа болох тухай яригдаж байсан сонгуулийн мэтгэлцээн маргааш албан ёсоор болно гэдгийг МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц олон нийтийн сүлжээгээр мэдээллээ. 

Мэтгэлцээн 21:00-23:00 цагийн хооронд 120 минут үргэлжлэх юм байна. 

Түүний өгсөн мэдээллээр  гурван намын Ерөнхий нарийн бичгийн дарга нар нэр дэвшигчдийн мэтгэлцээнд оролцохыг зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулжээ.

Энэ жилийн сонгуулийн мэтгэлцээнийг МҮОНРТ дангаараа зохион байгуулах юм. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.