Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Энхцэцэг: Нас барсан иргэнд сонгогчийн урилга очно гэсэн зүйл боломжгүй

ikon.mn
2017 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас сонгогчдын нэрсийн жагсаалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/687262371459334/

Б.Бадамцэцэг "Монгол Улсын Сонгуулийн хуульд заагдсаны дагуу ОӨУБЕГ-аас тодорхой чиг үүрэгтэйгээр оролцдог.

Монгол Улсын хэмжээнд санал өгөх, сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргах, итгэмжлэгдсэн ажилтнуудыг томилж ажиллуулж, сонгогчдын хурууны хээг авч, тулгалт хийж, сонгогчдод бүртгэлийн хуудсыг хэвлэх ажлыг хийдэг. Тагнуулын байгууллагын хяналтан доор явагддаг хариуцлагатай ажил.

Сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргасан тайланг тавихаар энэ удаагийн хэвлэлийн хурлыг хийж байна".

Энэ удаагийн сонгуульд 2,230,018 сонгогч санал өгөхөөр бүртгүүлснээс үндсэн сонгогчоор 1,978,294 сонгогч бүртгэгдээд байна

Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг "Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдыг бүртгэх, давхардлыг шалгах зэрэг ажлыг эрхлэн үйлддэг. Сонгогчийн нэрийн жагсаалтыг хуульд заасан үндэслэлээр үйлдэж, санал авахаас 25-аас доошгүй хоногийн дотор санал авах байруудад хүргүүлдэг.

Зургаадугаар сарын 1-ний байдлаар 2 сая гаруй, гадаадад сонгууль өгөх долоон мянга гаруй сонгогчдын тоог гаргасан.

Шилжин явсны бүртгэлд орсон 2,774, шилжин явсан 1,927 гэсэн өөрчлөлт орсон байгаа. 21 аймгийн 1,580 санал авах байранд хүргэгдсэн, нийслэлийн 405 санал авах байранд хүргэгдэж эхлээд байна. 

“Түр хасав” тэмдэглэгээг сэргээсэн 109 сонгогч байна.

Улсын хэмжээнд 1,983 хэсэг дээр 44,833 хүн түр хасах тэмдэглэгээтэй байсан бол 109 хүн энэ тэмдэглэгээгээ сэргээж 44,724 болсон байна. 

Сонгуулийн үйл ажиллагаа дуусмагц 2,554 итгэмжлэгдсэн ажилтнаас хэчнээн сонгогч оролцсон, нас хүйсээр нь ангилан мэдээлэл гаргана. 15:00 цагт бүртгэл дуусангуут цахим бүртгэл хаагдана.

Энэ удаагийн сонгуульд 2,230,018 сонгогч санал өгөхөөр бүртгүүлснээс үндсэн сонгогчоор 1,978,294 сонгогч бүртгэгдээд байна.

Нас барсан иргэнд урилга очно гэсэн зүйл боломжгүй.

Иргэний улсын бүртгэлийн сан маш нууцын зэрэглэлтэй байдаг. Манайх hуулийн дагуу 6 үзүүлэлттэйгээр жагсаалтыг гаргадаг. Сонгогчийн нэрийн жагсаалтыг гуравдугаар сарын 1-ний өдрөөс РД-аар нэвтрэн орж мэдээллээ харах бололцоог хангаж өгдөг. Үүнээс гадна бусад ямар нэг байдлаар сонгогчийн мэдээллийг тараах боломжгүй.

Нас барсан иргэд хасагддаг. Зургаадугаар сарын 18-наас хойш иргэд нас барах тохиолдол гарч байгаа. Хуулийн хугацаа өнгөрсөн байхад үүнийг сонгогчийн нэрийн жагсаалтаас хасах боломжгүй байдаг.

Иргэн хүн нэг хаягаас нөгөөд шилжихдээ тухайн хороондоо очиж шилжилтээ хийлгэдэг. Ингэснээр тухайн иргэн хаяггүй болдог.

Харин шилжин очсон хороондоо бүртгэл хийлгэснээр мэдээллийн баазад орж ирдэг" гэв.

Сонгуулийн хэсэг тус бүрээр жагсаалтыг үйлдсэний дагуу Тагнуулын байгууллагаас найман үзүүлэлтээр шалгалт хийдэг

 
Гэрэл зургийг mpa.mn

С.Чинбат “Оны өмнөөс эхлэн тавдугаар сарын 29-ний өдөр гэхэд цаасан болон цахим хэлбэрээр жагсаалтыг бэлэн болгосон. Сонгуулийн хэсэг тус бүрээр жагсаалтыг үйлдсэний дагуу Тагнуулын байгууллагаас найман үзүүлэлтээр шалгалт хийдэг.

  • Иргэний бүртгэлд бүртгүүлсэн эсэх
  • РД-ын давхардал байгаа эсэх
  • Сонгогчийн нэр хэсэг тус бүрт давхардсан эсэх
  • Сонгуулийн насанд хүрээгүй сонгогч байгаа эсэх
  • Сонгогч нас барсан эсэх
  • Гадаадын иргэн байгаа эсэх зэргийг үндэслэн шалгаж, гадны өөрчлөлт орохыг зогсоодог.

Нөгөө талаас мэдээлэл технологийн мэргэшсэн хүмүүс шалгалт хийдэг. Цахим хэлбэрт дээрх үндэслэлээр шалгаж, гэрчилгээ олгодог байгаа. Баталгаажсан тоног төхөөрөмжийг 1,983 хэсэгт, 2,554 компьютерийг ашиглахаар бид ажиллаж байна.

Манайх мэдээллийн сан маш нууцийн зэрэглэлтэй байдаг учраас Тагнуулын Ерөнхий Газрын хамгаалалтад байдаг. Сонгуулийн байрыг 24 цагийн турш төрийн тусгай хамгаалалтад авдаг.

Мэдээллийн сан бүхий комьпютер ямар нэг сүлжээгүй байдаг учраас халдлага хийх ямар ч боломж байхгүй. Сонгуулийн дараа тухайн компьютерийг унтрааж, лацдаж хамгаалалтад авдаг”.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.