Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлтэй хаалганы өдөрлөг өнөөдөр /2017.06.20/ хоёр дахь өдрөө үргэлжлэх ёстой байсан ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж цуцлагдлаа. Тодруулбал, нийслэлд орж буй ширүүн бороо өнөөдөр бүтэн өдөржин үргэлжлэх юм байна.
Харин 21 аймагт болж буй нээлттэй хаалганы өдөрлөгийн арга хэмжээ хэвийн үргэлжилж байна.
Өчигдөр нээлтээ хийсэн тус өдөрлөгийн үеэр нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн бүлгүүд, гэр бүл, хүн амын хөгжил, нийгмийн халамжийн зэрэг олон талт бодлого, хууль эрх зүйн танилцуулга, арга хэмжээ, үйлчилгээг иргэдэд өгч ажилласан юм.
Мөн өдөрлөгийн үеэр хамгийн том хөдөлмөрийн бирж ажиллаж 20,000 ажлын байранд 60 орчим аж ахуйн нэгжүүд иргэдийг бүртгэх ажлыг зохион байгуулав. Одоогийн байдлаар нэгдсэн дүн хараахан гараагүй ч өчигдрийн /2017.06.19/ байдлаар нийт 10,000 гаруй иргэн ажлын байранд бүртгүүлсэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн мэдээлнэ.
Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам