Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Төв талбайгаас авч болох иргэдэд хэрэгтэй ДОЛООН үйлчилгээ

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 6 сарын 19
iKon.MN

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон түүний харьяа байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд болж байна.

Тус үйл ажиллагаа хоёр өдөр Төв талбайд үргэлжлэх юм. Нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ямар ямар үйлчилгээ, мэдээлэл авах боломжтойг та бүхэндээ хүргэж байна.

Нэг. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээнд хамрагдаарай
 
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэл Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас ирсэн иргэд, даатгуулагчид Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас бүх төрлийн үйлчилгээ авах боломж нээгдлээ.

Хоёр өдрийн турш иргэд даатгалын үйлчилгээний талаар мэдээлэл зөвлөгөө авч болохоос гадна Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх боломжтой юм.

Хоёр. Хүүхдийн зуслангийн талаарх мэдээ, мэдээлэл аваарай
 
Гэрэл зургийг Mpa.mn

Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор эцэг эхчүүд хүүхдийнхээ болосврол, бие бялдарын хөгжилд анхаарч зуны зусланд амраадаг.

Харин энэ хоёр өдөр хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгт оролцож, иргэд, эцэг эхчүүдэд зөвлөгөө мэдээлэл өгч, зусланд амрах хүүхдүүдийг бүртгэж байна.

Гурав. Ажлын байранд зуучлах
 
Гэрэл зургийг Mpa.mn

MCS Coca Cola, Энержи Ресурс, GOYO Cashmere, Юнител груп, Монгол Алт Компани зэрэг 60 орчим байгууллага зохион байгуулагч, инженер, оператор, гагнуурчин, судалгааны менежер зэрэг 20,000 орчим ажлын байранд бүртгэж байна.

Эдгээрээс гадна дүүрэг дүүргийн ажил эрхлэлтийг хариуцсан мэргэжилтнүүд төв талбайд хүрэлцэн ирж, иргэдийг нээлттэй ажлын байранд зуучилж байгаа юм.

Дөрөв. Политехник, Коллежид элсэх боломж
 
Гэрэл зургийг Mpa.mn

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн газар, Политехник, Коллеж, Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээний төв зэрэг сургалтын байгууллагууд өнөөдөр "Нээлттэй хаалга"-ны өдөрлөгт оролцож байна.

Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн салбарынхан албан бус боловсролыг хэрхэн үнэлүүлэх талаар зөвлөгөө мэдээлэл өгч, үйл ажиллагаагаа сурталчилж байгаагаас гадна сургуулиуд элсэлтийн журмаа танилцуулж, хүсэлт гаргасан залуусыг сургуульд бүртгэж байна.  

Тав. Элэгний С вирүсийн үзлэг оношилгоо, мэдээлэл авах
 
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй элэгний С вирүсийн эмийг худалдан борлуулдаг, эм ханган нийлүүлэх газрууд энэ удаагийн өдөрлөгт оролцож байна.

С вирүсийн үзлэг оношилгоо, мэдээлэл зөвлөгөө авах иргэд өнөөдөр, маргааш Д.Сүхбаатарын талбайг зориорой.

Зургаа. Хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар зөвлөгөө
 
Гэрэл зургийг Mpa.mn

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, ажил мэргэжлийн хүнд нөхцөлөөс шалтгаалан хөдөлмөрийн чадвараа алдах зэрэг нь аль ч улсын хувьд чухал асуудал.

Хоёр өдөр үргэлжлэх “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгийн хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн мэргэжлээс шалтгаалах өвчний оношилгоо хийх эмнэлэг ажиллаж, иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн зөвлөгөө өгч, үзлэг хийж байна.

Долоо. Тэтгэврээ тогтоолгож болно
 
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраар үйлчлүүлж, тэтгэврээ тогтоолгох боломж Д.Сүхбаатарын талбайд хоёр өдрийн турш нээлттэй.

Мөн ахмадад зориулан Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй рашаан сувилалын талаарх мэдээлэл өгч байгаагаас гадна “Насны хишиг”-т шинээр хамрагдах 65 нас хүрсэн иргэд бүртгүүлэх боломжтой юм.

Фото сурвалжилга

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг