Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Зургаадугаар сарын 21-нээс хойш бороо орж ган тайлагдана

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ОБЕГ, БОАЖЯ, Ус цаг уурын орчны шинжилгээний газраас ой, хээрийн түймрийн талаар Монгол Улсын шадар сайдын өрөөнд өнөөдөр хамтарсан мэдээлэл өглөө.

ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин "Зургаадугаар сард бороо хур орохгүй ихэнх нутгаар хуурайшилттай байна. Энэ сарын 9-11-нд Завхан, Хөвсгөл, Архангайд бороо орсон.

Төв аймаг, Сэлэнгэ орчмоор бага зэргийн бороо орж, бусад хэсгээр ороогүй.

Зуншлага нутгийн 30 хувьд сайн, 50 хувьд дунд, 10 гаруй хувьд муу байна.

Маргааш өглөө 08:00 цагийн байдлаар нутгийн хойд хэсгээр үүлшиж бага зэргийн чийг өгөх магадлалтай.

18-ны 20:00 цаг орчимд зүүн аймгуудын нутгаар бороо орно.

19-ний 20:00 цагийн орчимд зүүн аймгуудаар үүлшиж бороо орно.

20-нд Төвийн аймгуудаар бороо орно.

21-нээс хойш бороо орж ургамлын нөхцөл байдал сайжирч ган тайлагдана.

22,23-нд говийн зарим нутгаар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна.

Зургаадугаар сарын 22-н гэхэд ойн түймэрт зориулж зориудаар үүл буудуулж унтраах зорилготой ажиллаж байна. Манай 9 экспедиц ажиллахаар маргааш явна.

Энэ жил 1,000 пуужин авах хөрөнгө Засгийн газар шийдэж өгсөн.

Долоодугаар сард шинэ пуужингууд ирнэ. Харин одоо гарч буй түймрийг унтраах пуужингийн нөөц манайд хангалттай бий" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/682670741918497/