Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Зургаадугаар сарын 20-н гэхэд ойн түймэрт зориулж үүл буудуулна"

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 6 сарын 15
iKon.MN

Өнөөдөр 11:00 цагаас Төрийн ордонд Шадар сайд У.Хүрэлсүх  цаг үеийн асуудлаар шуурхай хэвлэлийн бага хурал хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/682670741918497/

Шадар сайд У.Хүрэлсүх "Говь ХК-ийн зөвхөн дээврийн хөндийн хэсэг шатсан. Түүнээс үйлдвэрийн дотоод техник төхөөрөмж рүү гал огт ороогүй" гэв.

Дээвэрт гарсан галын 80 хувийг унтраагаад байна. Галыг бүрэн гүйцэд унтраахад дахин 4-5 цаг шаардлагатай байгаа ажээ.

Ой хээрийн гал түймрийн эрсдэлтэй газруудад үүлэнд зориудаар нөлөөлөх санал гаргав

Онцгой Байдлын хурандаа С.Залуухүү "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 53 суманд 95 удаагийн ой хээрийн түймэр гарсан.

Түймрийг унтраахаар 4,000 гаруй хүн 583 техник хэрэгсэл ажиллаж байна.

Одоо асаж байгаа таван том түймэр байна.

Цурманд байгаа таван түймэр байна.

Улаанбаатар хотод 4 дүүргийн 16 газар ойн түймэр гарсан.

Хуурайшилт ихэссэн, бороо хур багатай байдалтай уялдуулаад Шадар сайдад санал хүргүүлж байна.

Үүнд:

  • Ой хээрийн гал түймрийн эрсдэлтэй газруудад үүлэнд зориудаар нөлөөлөх
  • Түймрийн зургийг яаралтай гаргах
  • Холбогдох байгууллагуудад чиглэл хүргүүлэх
  • Төв аймгийн Эрдэнэ сум, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд гарсан түймэрт Зэвсэгт хүчнээс 50 хүнтэй баг хүч нэмэх" гэв.

Шадар сайд У.Хүрэлсүх "Өнгөрсөн жилтэй харьцуулахад ой хээрийн түймэр 17.5 хувиар өссөн байна.

Энэ нь цаг агаарын нөхцөл байдалтай холбоотой.

ОХУ, БНХАУ бас түймэртэй  байна.

ОХУ зориудаар үүл буудуулах ажиллагаа их хийдэг учраас манайх руу орж ирж байгаа үүл багасах магадлалтай байдаг.

Ой хээрийн түймрийн 85 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж байгаа.

Үүн дээр анхаар ч БОАЖЯ хяналт шалгалтын ажил хиймээр байна. ЦУОШГ-аас түймэртэй холбоотой хиймэл дагуулын мэдээллийг Онцгой байдлын газарт шуурхай өгч байх хэрэгтэй.

Үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулах ажлыг нэн даруй хийх хэрэгтэй.

Гэхдээ ард иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Тааралдсан үүл болгон руу буудаад бороо оруулчихдаг юм биш.

Хур тунадасны агууламжтай үүлийг шинжлэх ухааны үндэслэлтэй, нарийн судалж байж бууддаг.

Түймрийн голомт дээр хүн хүч дутаж байна. Тиймээ Зэвсэгт хүчнээс хүн хүч нэмэх ажлыг зохион байгуул" гэв.