Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Саруултөгс: Өөрийн гэсэн орчноо бүрдүүлэхийн тулд өөрийгөө сонсох ёстой

ikon.mn
2017 оны 6 сарын 12
iKon.MN
 

"Монсудар" хэвлэлийн газраас "Зуныг номтой өнгөрүүлье" аян эхлүүлж байна.

Өнөөдөр аяны нээлт болж “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” номын орчуулагч Л.Саруултөгс, “Сингапурын хөгжлийн нууц” номын орчуулагч Н.Монголмаа нар яг одоо "Интерном" дэлгүүрт уншигчидтай уулзаж байна. Бид энэхүү уулзалтыг ШУУД дамжуулж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/681252848726953/

“Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” номын орчуулагч Л.Саруултөгс "Номоос бид юуг харж болох, ямар өнцгөөс харж номыг уншиж, амьдралдаа хэрэгжүүлж болох вэ гэдэг талаар та бүхэнтэйгээ ярилцмаар байна.

Мари Кондо таван настайгаасаа хойш өөрийгөө дүгнэж, амьдралынхаа туршид эмх цэгцийг эрхэмлэж ирсэн. Үүн дээрээ үндэслэн энэхүү номыг бичсэн. Энэ ном дэлхийн 50 орчим оронд хэвлэгдэж, бестсэллэр ном болсон.

Номын тухайд бид хоёр зүйлийг олж харах ёстой гэдгийг тайлбарлах ёстой байх. Ямар ч соёлтой газар байсан энэхүү номд гарч буй эмх цэгцийг дагаж мөрдөх ёстой юм байна гэдэгтэй санал нэгдээд байгаа.

 

Гэр орон, албан тасалгаа буюу орчноос бүх зүйл шалтгаалдаг. Өөрийн гэсэн орчныг бүрдүүлэх нь хамгийн чухал.

Харин өөрийн гэсэн орчноо бүрдүүлэхийн тулд өөрийгөө сонсох ёстой. Үүгээр цэгцтэй зөв орчин бий болохын үндэс тавигддаг.

Уншигчдаа энэ номыг уншаад өөрөө өөрийгөө таних юм гэдгийг ухаараасай гэж бодож байна.

Хэн бүхэн байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бус байдаг. Харин энэ номыг уншсаныхаа дараа хүсэл шунал гэдэг зүйл ямар хэрэггүй зүйл юм байна гэдгийг мэдэж авах болно.

“Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” номоос зүгээр хувцас хунарыг эвхэх биш хамгийн эмхтэй цэгцтэй, эд зүйлээ хайрлаж, гамнах ямар чухал болохыг харах болно.

Үүнээс гадна энэ номыг уншихдаа аливаа зүйлийг эмхэлж, цэгцэлж байх үедээ өөрөө өөртэйгөө ярилцаж, өөрийгөө танин мэдэж байдаг гэдгийг харж уншаасай гэж хүсэж байна" гэлээ. 

“Сингапурын хөгжлийн нууц” номын орчуулагч Н.Монголмаа "Энэ ном маань гарсан цагаасаа хойш олон хүний гар дээр очжээ. Нийгмийн сэдэвтэй, зузаан ном олон хүнд хүрч байгааг сонсоход таатай байна. 

Ер нь Монголчууд бид өөрчлөгдөх ёстой, өөр шат руу гарах ёстой юм байна гэдгийг ойлгож эхэлснийг илэрхийлж байна. 

Ард түмэн маань, залуучууд маань аливааг өөрөөр харж, чанарын өөр түвшинд очиж эрмэлзэл нь нэмэгдсэн гэж хардаг. 

Сингапурын Ерөнхий сайд анх 1959 онд бие даасан тусгаар улс байгаагүй, өөртөө засах орон болсных нь дараа томилогдоод, 30 жилийн дотор улсаа ядуу буурайгаас дэлхийн хамгийн шилдэг хөгжилтэй орон болтол хөгжүүлсэн. 

30 жилийн дотор яаж эдийн засгаа өөд нь татаж, нийгмийн олон асуудлаа шийдсэн бэ гэдгийг уншиж болно. 

Сингапур тухайн үедээ Монголын нөхцлөөс хэд дахин хэцүү байсан. Ийм орчинд яаж улс орноо өөд нь татсан бэ, яаж эдийн засгаа өндөр хөгжилтэй оронтой зэрэгцүүлсэн бэ гэдгийг энэ номд өгүүлсэн" гэв.