Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хөлний судас бүдүүрэх 6 шалтгаан

ikon.mn
2017 оны 5 сарын 28
HEDU.MN
Зураг зураг

Венийн судас болгонд клапан буюу хавхлага бий. Энэ хавхлага нь венийн судсаар урсаж буй цусны урсгалыг нэг чигт явуулах буюу буцаж урсгахгүй байх үүрэгтэй байдаг.

Гэтэл энэ хавхлагын үйл ажиллагаа муудсанаас цус буцаж урсаж судсан доторх даралт ихэсдэг.

Судасны хана уян хатан учраас энэ даралтыг зохицуулахын тулд тэлж өргөсөдөг бөгөөд үүнийг судасны өргөсөл гэж нэрлэдэг.  

Хөлний судас бүдүүрэх 6 шалтгаан
  1. Нас

Энэ өвчин ихэнхидээ 50 аас дээш насанд илүүтэй тохиолддог.

Учир нь нас ахихын хирээр эд, эрхтнүүдийн үйл ажиллагаа ч сулардаг бөгөөд вений судсанд ч ийм өөрчлөлт ордог.

Судсаны үйл ажиллагаа өөрчлөгдөхөд өмнө дурдсан хавхлагын үйл ажиллагаа алдагдсанаас судас өргөсөж эхэлдэг байна.

Харин энэ өвчин эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог. Судалгаагаар 3 эиэгтэйн 1 нь, 10 эрэгтэйн 1 нь энэ өвчинд өртдөг байна.

  1. Жирэмслэлт

Жирэмсэн үед умайн томрохын хирээр венийн судсыг дарж, ачаалал учруулдаг.  Түүнчлэн жирэмсэн үед ялгардаг гормоны нөлөөгөөр венийн судас өргөсөнө.

Эрүүл хүнд төрсний дараа буюу судсанд учруулж байсан даралт алга болмогц өргөссөн судсууд агшиж хэвийн  байдалд орох ёстой.

Вений судасны гэмтэл, эсвэл таргалах зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас судас өргөсссөн хэвээр үлдэж болно.

Тийм учраас өөрт байгаа эрсдэлтэй хүчин зүйлийг арилгах нь энэ өвчнөөр өвдөхөөс сэргийлэх ач холбогдолтой.   

  1. Ажлын нөхцөл
 Хүн зогсоо байхад татах хүчний нөлөөгөөр  цусны урсгал доош чиглэсэн байдаг. Түүнчлэн дээр дурдсан венийн судсан доторх хавхлагын тасралтгүй буюу амралтгүйгээр ажиллах хугацаа дунджаар  3-4 цаг байдаг. Гэтэл тогооч, үсчин, худалдагч, замын цагдаа, мэс заслын эмч зэрэг ажилтай хүмүүс олон цагаар тасралтгүй зогссоноос хөлийн венийн судсанд ирэх ачаалал нэмэгдсэнээс судас өргөсөх өвчнөөр өвдөх нь элбэг.

Энэ өвчин удаан хугацаагаар суугаа ажил хийдэг хүмүүст бас тохиолдоно.

Учир нь удаан хугацаагаар суух нь венийн судсанд даралт өгч цусны урсгалыг хаадаг.

  1. Таргалалт

Таргалалтын үзүүлэх нөлөө нь  жирэмслэх үеийнхтэй адил боловч таргалалт нь өөрөө өвчин үүсгэх эрсдэлтэй хүчин зүйл болдог.

Тийм учраас венийн судасны өргөслөөс сэргийлэх нэг арга нь таргалахгүй байх юм.

  1. Цэвэршилт

Цэвэршилтийн дараа гардаг гормоны өөрчлөлтийн нөлөөгөөр судасны хананы үйл ажиллагаа өөрчлөгдөж эхэлнэ.

Эрүүл  эмэгтэйд цэвэршилт нь дунджаар 50 наснаас эхэлдэг бөгөөд тарган, идэвхитэй хөдөлгөөн хийдэгггүй, амьдралын буруу хэвшилтэй эмэгтэйн цэвэрших хугацаа 2-3 жилээр наашилдаг.

Цэвэршиж эхлэх нь ч судас  өргөсөх шалтгааны нэг болдгийг анхаар.

  1. Удамшил

Ээж аав болон дээд үеийнхэнд тань  энэ өвчнөөр өвдөж байсан хүн байгаа бол та ч бас өвдөх эрсдэлтэй хэмээн үздэг.  

 

Эх сурвалж: Hedu.mn

Зураг