Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 5 сарын 25
iKon.MN

Баянгол дүүрэгт

08:00 цагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа, 4 дүгээр хороо, Голден парк хотхоны авто машины зорчих хэсгийн орц, гарцын байдал, Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд шинээр баригдсан Ахмад настан, хүүхдийн 2 дугаар эмнэлэг зэрэгтэй танилцана. 

Шангри-Ла зочид буудал

09:00 цагт "Frogressive alliance" олон улсын бага хурал эхэлнэ. Энэхүү IV бага хуралд 34 орны төлөөлөгч оролцох юм. 

Хэвлэлийн хүрээлэнд

11:00 цагт Эрдэмтэн судлаач, багш, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг эхчүүд хугацаагүй тэмцлийн хэлбэрт шилжиж, 2017 оны тавдугаар сарын 23-ны өдрөөс суулт зарлан, Авто замын хөгжлийн газар, БЗД-ийн засаг дарга болон Нийслэлийн засаг дарга нарт шаардах бичиг хүргүүлж байгаа талаар Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбоо, БЗД-ийн 172-р цэцэрлэг, "Академи-32" СӨХ, "Ирээдүй" СӨХ-өөс мэдээлэл хийнэ.

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд

11:00 цагт Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхтэй холбоотойгоор Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас хэвлэлийн бага хурал хийнэ. 

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт Япон-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан хоёр улсын уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой.

12:00 цагт Монголын өмгөөлөгчдийн холбооны НЗДТГ-тай байгуулсан санамж бичгийн хүрээнд “Өмгөөлөгч-Танд тусалъя” иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг тав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

12:30 цагт Эх орноосоо урвах гэмт хэргийг эрүүгийн хуулиас хассан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зөрчигдсөн болон сонгуулийн хар машины асуудлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цэрэг, тусгай албаны алба хаагчдын төлөөлөл хамтран мэдээлэл хийнэ.

13:00 цагт Эко автомашин импортлогчид, Автомашин экспортлогчдын нэгдсэн холбоо, Тээвэр зохицуулалтын нэгдсэн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.

Сүхбаатарын талбайд 

11:40 минутад Сүхбаатар дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс иргэд, аж ахуйн нэгж байгууллага, жуулчид ихээр үйлчлүүлдэг, дамжин өнгөрдөг Сүхбаатарын талбай, Цэрэндоржийн гудамж, Сөүлийн гудамж, Энхтайвны өргөн чөлөөнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор дугуйт эргүүл ажиллуулахаар шийдвэрлэж, Цагдаагийн нэгдүгээр хэлтэст зургаан ширхэг унадаг дугуйг дагалдах хэрэгслийн хамт гардуулж өгөх үйл ажиллагаа болно. 

Хүрээ дээд сургуулийн зааланд

13:00 цагт БГД-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх тухай хэлэлцүүлэг хийнэ. 

Үндэсний мэдээллийн төвд 

13:00 цагт Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбооноос энэ сарын 19-20-ны өдрүүдэд болсон Азийн аваргын тэмцээний талаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордны "Г" танхимд

14:00 цагт ОУВС-ийн захирлуудын зөвлөлийн хурал хуралдсантай холбогдуулан Сангийн яам, Монголбанк, ОУВС-гийн суурин төлөөлөгчийн газраас хамтарсан Хэвлэлийн хурал хийж мэдээлэл өгнө.