Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Гадаад харилцааны яамны "Зөвшилцөл" танхимд

09:00 цагт Олон улсын цахилгаан холбооны байгууллагын төлөөлөгчид ирж Монгол Улсын харилцаа холбоо мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнуудтай уулзалт зохион байгуулж, олон улсын туршлага, чиг хандлагын талаар мэдээлэл солилцоно.

Хан-Уул дүүрэгт

9:30 цагт Нийслэлийн Засаг дарга С.Батболд ХУД-ийн 5 дугаар хорооны Арьс ширний 80 айлын орон сууцны байрны ашиглалтын өнөөгийн байдалтай танилцана. 

10:10 цагт Нийслэлийн Засаг дарга С.Батболд ХУД-ийн 12, 13 дугаар хорооны Туул голын сав дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч аж ахуй нэгжүүдээс хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаа байдалтай танилцана.

Сүхбаатарын талбайд

11:00 цагт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын чиг үүрэг, үйл ажиллагааг иргэд, олон нийтэд таниулан сурталчлах “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно. 

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт "Омбол" ХХК-иас элэгний С вирусын эмчилгээнд зориулж нийгмийн хариуцлагын хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотой хэвлэлийн бага хурал хийнэ.

Монголын театрын музейд 

12:00 цагт "Бөмбөгөр ногооны Мушгиа", "Алтан үе-Бөмбөгөр ногооныхон" гэсэн хоёр номын нээлт болно.

Багшийн хөгжлийн ордонд

14:40 цагт “Смарт анги” төслийн хүрээнд БНСУ-ын Кёнги аймгийн орлогч дарга Ким Дун Гын тэргүүтэй төлөөлөгчид  2017 оны 05 дугаар сарын 21-22-нд Монгол улсад айлчилна. Энэ хүрээнд “Смарт анги” төсөл хэрэгжсэн сургуулиудад “Бага дунд ангийн сурагчдад зориулсан солонгос хэлний сурах бичиг гардуулах ” ёслолын үйл ажиллагаанд оролцоно.