Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “Түүхт Бөмбөгөр ногоон театр” үзэсгэлэн нээгдэнэ

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 5 сарын 16
iKon.MN

Төрийн ордны Б танхимд 

09:00 цагт “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг болно.

Монголын Театрын Музейд

10:00 цагт “Түүхт Бөмбөгөр ногоон театр”-ын тухай үзэсгэлэнгийн нээлт болно.

Д.Сүхбаатарын талбайд

10:00 цагт Онцгой байдлын албаны Нээлттэй хаалганы өдөрлөг болно. 

БЗД-ийн тамгын газарын байранд

10:00 цагт "Заламт гол" ХХК-ний асуудлаар БОАЖЯ-ны эрх бүхий хүмүүс болон иргэд үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авна. МХЕГ-аас оролцоно.

Сүхбаатар дүүргийн Саруул худалдааны төвд

11:00 цагт Зөвшөөрөлгүй краныг буулгана.

MN-Мэдээллийн төвд

11:30 цагт Шударга үнэний төлөө ард иргэдийн дуу хоолой болсон өмгөөлөгч, шүүгч, сэтгүүлчдээ өмгөөлж “Хүний эрх, эрх чөлөөний тухай ард түмний дуу хоолой” сэдвээр иргэд, төрийн бус байгууллагууд нэгдэж мэдээлэл хийнэ.