Төв цэнгэлдэхэд гарч байгаа өвлийн идэшний өргөтгөсөн худалдааг 12 дугаар сарын нэгэн хүртэл сунгахаар болов

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 40 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өвлийн идэшний өргөтгөсөн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж буй.

Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын мэдээлснээр өргөтгөсөн худалдааг 12 дугаар сарын 1-н хүртэл сунгахаар болов. Уг нь маргааш буюу 11 дүгээр сарын 29-нд өргөтгөсөн худалдаа хаагдана хэмээн мэдээлж байсан юм.

Төв цэнгэлдэхэд 20 аймгийн аж ахуйн нэгж, малчид өргөтгөсөн худалдаанд оролцож, 53 автомашин, 25 асарт мах, цагаан идээ, бусад бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байгаа бөгөөд иргэдийн худалдан авалт сүүлийн өдрүүдэд нэмэгдэж, цагаан идээний нэг асар дунджаар 15 сая төгрөгийн бараа, бүтээгдэхүүн борлуулаад байгаа аж.

Өнөөдрийн байдлаар 169 тонн мах, махан бүтээгдэхүүн, 14 тонн сүү, цагаан идээ, жимс, жимсгэнэ буюу нийт 6.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. 

2027 оны нэгдүгээр сарын эхээр Цагаан сар угтсан мах, цагаан идээний өргөтгөсөн худалдааг Төв цэнгэлдэх хүрээлэнд дахин зохион байгуулах юм байна.