Уншиж байна ...

Ч.Ануцэнд: Таны хүүхдийн ирээдүйн амьдралын чанарт суурь хүмүүжил, боловсрол хоёр онцгой нөлөөтэй

ikon.mn
2024 оны 4 сарын 26
Сурталчилгаа

Монголд Англи, Америк, Австрали, Канад, Япон, Хятад гээд орж ирээгүй хөтөлбөр, сургууль алга. Гэвч хэр хүртээмжтэй байж, хүүхдүүд ойлгож, сурч үлддэг бол?

 

Дунд болон дээд сургуулиа Бельгид төгссөн, сайхан ирээдүйг бүтээх гол хөшүүрэг нь боловсрол учраас боловсролын салбарт орж сургуулийн өмнөх боловсролын багш болон боловсролын удирдлагаар Монголд төгссөн, боловсрол судлалын доктрантур, “АБ” цэцэрлэг ба хүүхдийн зуслан, мөн өнөөдөр 1,2,3 ангийн тус бүр 1 бүлэгтэй.

Нийт 30 хүүхэдтэй хичээллэж байгаа “A B Royal” сургуулийн үүсгэн байгуулагч, захирал Ч.Ануцэндтэй сургуулийнх нь талаар ярилцлаа.

зураг
 

- Танайх сургууль гэж байгаа хэдий ч, ердөө 30 хүүхэдтэй юм. Хүүхэд, анги цөөн байхын давуу тал гэж байна уу?

- Боловсролын чанар сайн байя гэвэл нэг ангид байх хүүхдийн тоо зургаа буюу 1 багшид 6 хүүхэд ноогдох юм. Учир нь хүүхдийн тоо олон байх нь наанадаж сурагч хичээлээ ойлгох, цаанадаж хүүхдийн сурах үйл зөв тавигдахад сөргөөр нөлөөлдөг. Тэгэхээр хамгийн ихдээ нэг ангид 12 хүүхэд байж болно, түүнээс их байгаа тохиолдолд суурь боловсролоо бүрэн хүртээмжтэй авахад асуудал үүснэ. Ангид хүүхэд цөөн байх, цөөн ангитай байх нь дараах давуу талуудтай. 

Нэгд, бага сургуулийн сурагч байх 6-11 насанд хүүхдүүдийн хувьд сурах үйлийн арга барилаа олоогүй байхын зэрэгцээ сурах нь тэдэнд хэрэгтэй, чухал зүйл гэдгийг ойлгож ухамсарлаагүй байдаг үе. Тиймээс, тэдэнд шинэ зүйлийг зааж, сургахын тулд багшаас чамгүй хичээл зүтгэл шаарддаг. Өөрөөр хэлбэл, багш хүүхэд бүрд зориулж цаг зарцуулна. Гэтэл багшийн цаг хязгаартай. Хичээлийн 35-40 минутад багш тодорхой тооны хүүхэдтэй тулж ажиллах боломжтой.

Хоёрт, хүүхэд бүрийн онцлогоос шалтгаалаад тэдний аливааг хүлээн авах чадвар өөр өөр. Тэгэхээр, багш хүүхэд болгонтой биш юмаа гэхэд мэдлэгийг хүлээж авах ур чадварын хувьд ойролцоо бүлэг хүүхдүүдтэй, ялгаатай арга барилаар ажиллах хэрэгтэй болдог. Үүнд бас л хугацаа хэрэгтэй. Гэтэл багшийн цаг хязгаартай. Хүртээмжтэй боловсрол авах боломж, нөхцөлийг бид бүрдүүлээгүй байж сайн, муугаар нь дүгнэх эрх бий гэж үү? Бага ангиасаа хүртээмжтэй боловсрол олж авч чадаагүйн хохирол магадгүй насан туршид нөлөөлөх боломжтой.

зураг
 

Гуравт, бид ерөнхий боловсролын сургуулийн хамгийн анхан шат буюу хүн гэдэг бодгалийн боловсрол мэдлэгтэй болох аяллын эхэн үеийг туулж буй хүүхдүүдэд сурах арга барил, төлөвшлийн суурийг зөв тавихыг чин сэтгэлээсээ эрмэлздэг. Учир нь шинэ мэдлэг, шинэ хичээлийн суурь яаж тавигдахаас тухайн хүүхдийн сургуульдаа дуртай байх, аль нэг хичээлд илүү сонирхолтой байх, сурах үйлээс залхахгүй байх, цаашлаад эрдэм мэдлэгтэй, зөв төлөвшилтэй, ажилтай, орлоготой, аз жаргалтай амьдрах эсэх нь шийдэгддэг учраас тэр юм. Үүнийг анхаарлаа төвлөрүүлж чадаж буй багш сайн гүйцэтгэнэ. Тэрнээс, хөл толгой нь мэдэгдэхгүй олон хүүхдэд, суурийг зөв тавих тухай тухтай ч бодох боломжгүй багш үр бүтээлтэй ажиллана гэдэг хэцүү.

“БАГА АНГИЙН БАГШИЙН СЭТГЭЛ ХЯЗГААРТАЙ”

Тиймээс, манай сургууль сурагч бүрийг мэдэх ёстой зүйлээ бүрэн ойлгож, сурч үлдэхийг, тэдэнд багшийн анхаарал хангалттай байхыг эрхэм болгодог. Анги олон хүүхэдтэй байх нь мэдлэг, боловсролын хүртээмжийг сааруулж, хүүхэд авах ёстой мэдлэгээсээ хоцорч үлдэхэд хүргэдэг гэдэг хэн ч ойлгох энгийн логик. Яагаад гэхээр, багшийн хүртээмж хязгаартай. Хэчнээн сайн хөтөлбөртэй, хэчнээн сайн багштай байгаад олон хүүхэдтэй бол нэгээхэн хэсэг нь хоцорч үлдэхээс аргагүй байдалд хүрдэг.

“ЭХ НЬ БУЛИНГАРТАЙ БОЛ АДАГ НЬ БУЛИНГАРТАЙ ГЭДЭГ ШИГ ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ АНХААРЧ, САЙН БОЛОВСРОЛ, ХҮМҮҮЖИЛ ОЛГОХ ЁСТОЙ ҮЕ БОЛ СУУРЬ БОЛОВСРОЛ ЮМ”

зураг
 

Дөрөвт, анги олон хүүхэдтэй байх нь таны хүүхэд хаа нэгтээ хаягдах, хайхраагүй мэдрэмжийг авах нөхцөл бүрдэнэ. Хүн гэдэг амьтан бараг оршин байх орчин нөхцөл бүрдээ хүлээн зөвшөөрөгдөх буюу анхаарал татах хүсэлтэй мөн даган дуураймтгай байдаг нь байгалиас заяагдсан төрмөл мөн чанар юм.

Төрсөн цагаасаа авхуулаад эцэг эхдээ хайрлагдахыг хүсэж, гэр бүлээсээ анхаарал халамж хүлээдэг, үргэлжлүүлээд цэцэрлэг сургуульд ороод багш болон ангийн найз нөхдийнхөө нэг хэсэг байж, анхаарлынх нь төвд байх, цаашлаад нийгэмд хүндлэгдэх, тодорхой байр суурь эзлэх гэх мэтээр үргэлжилдэг. Багаасаа орхигдсон, хоцорсон мэдрэмж, мэдлэгийг олж авах нь өөртөө итгэлгүй, аливаа зүйлийг хойш тавьдаг, амжилт сул хувь хүн болж төлөвшихөд хүргэдэг байх магадлалтай. Таны хүүхэд манай сургуульд хэзээ ч орхигдсон мэдрэмж авахгүй.

зураг
 

Тавд, 6 настай, 1 дүгээр ангийн хүүхдийн хувьд, цэцэрлэгээс сургуульд шилжиж буй шилжилтийн үе. Дээр нь бага сургуулийн насны хүүхдүүд бусдыг даган дуурайх тал дээр, ухамсаргүйгээр, сониучирхаж ханддаг. Гэтэл сурах их аяллын эхний жилүүдийн суурийг хэрхэн тавих вэ гэдэг том бөгөөд чухал хариуцлага. Тиймээс, бид бага сургуулийн хүүхдүүд дунд ба ахлах ангийнхантай хичээлийн нэг байранд хамт байх нь тохиромжтой бус гэж боддог. Яагаад гэхээр, тийм орчин нөхцөлд бага ангийн хүүхдүүд том ангийнхнаас буруу үлгэр дуурайл харах магадал өндөр учраас, хүүхдийг нөлөөлөлд автаж болзошгүй орчин нөхцөлөөс хамгаалах шаардлагатай. Нөгөөтэйгүүр, бага ангийнханд юу болох эсвэл болохгүйг, яагаад сайн муу байгааг ойлгуулан таниулах оролдлогыг үе тэнгийнх нь хүрээлэл дунд хийх нь илүү үр дүнтэй байдаг.

“1 БАГШИД 5 ХҮҮХЭД НОГДДОГ БАГА СУРГУУЛЬ”

- Нээрээ, бодууштай юм байна. Ингэхэд, маш олон төрлийн хичээл, хөгжүүлэх хөтөлбөрүүд ордог гэсэн, хөтөлбөр судлагдахуун хичээлүүдийн талаар асуумаар байна?

- Орчин үеэ дагаад хүүхдүүд зөвхөн ерөнхий боловсролын хөтөлбөр, англи хэлнээс гадна олон талт мэдлэгтэй байх шаардлага бий. Гадныг хөтөлбөр гэхээсээ илүү Монгол хүүхдийн хүмүүжил, боловсролын дутууг нөхөх, дундуурыг нь дүүргэх хөтөлбөр хэрэгтэй байсан учраас АБ Рояаль сургууль хөтөлбөрөө хэрэгжүүлсэн. Манай AB Royal бага сургууль 1 дүгээр ангиас эхлэн дэвшилтэт хөтөлбөрөөр баталсан ерөнхий боловсролын 5 судлагдахуун хичээл болох Монгол хэл, Математикийн гүнзгийрүүлсэн хөтөлбөр, Хүн ба Орчин, Дуу хөгжим, Биеийн тамираас гадна. Нэмэлтээр Англи хэл, Шинжлэх ухаан, Бяцхан зохион бүтээгч, Дижитал Технологи ба Кодинг, Хувь хүний хөгжил, Гоозүйн хичээл, бас Балет, Теаквандо, Төгөлдөр хуур, Усанд сэлэлт, Монгол бүжиг, Эрүүл хооллолт, Хоол зүйн хичээлийг тус бүр мэргэжлийн багш нар заадаг.

зураг
 
зураг
 

- Код бичих ур чадвар олгодог гэдэг чинь тун ч олзуурхууштай сонсогдлоо.

- Тийм шүү. Зөвхөн код бичих биш. Манай сургууль сурагчдадаа дижитал технологийн боловсролыг дугуйлангийн хэмжээнд бус Австралийн дижитал технологийн стандартын дагуу боловсруулсан 12 жилийн сургуулийн хөтөлбөрөөр, системтэйгээр олгодог. Өөрөөр хэлбэл, Австрали хүүхдүүдтэй яг ижил хөтөлбөрөөр энэ хичээлийг үздэг гэсэн үг. Өнөө үед, дижитал технологи гэдэг Монгол улс ардчилсан тогтолцоонд шилжсэний дараа Англи хэл трэнд болсон шиг эрэлттэй болсон. Бидний амьдрал өдөр ирэх бүр улам л дижиталчлагдаж байна. Энэ байдал нэмэгдэнэ үү гэхээс зогсохгүй. Тиймээс, энэ хичээл манай сургуулийн хүүхдүүдэд ирээдүйд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, ажилд орох, цалинтай, орлоготой байх магадлалаа нэмэгдүүлэхэд тусална.

зураг
 
зураг
 

- Сүүлд дурдагдсан нэмэлт хичээлүүдийн төлбөр сургалтын төлбөртөө багтсан байдаг уу? Эсвэл эцэг эхүүд нэмэлтээр төлдөг үү?

- Миний дурдсан бүх хичээлийн төлбөрүүд сургалтын төлбөрт багтсан.

- Миний нүдэнд туссан бас нэг зүйл бол танай сургуулийн тохижилт. Гэртээ байгаа юм шиг дулаахан бас гоёмсог, чухал мэдрэмж авч байна.

- Бид суурь боловсролын чанараас гадна сурагчдынхаа эрүүл мэндийг чухалчилж, сурах орчин нөхцөлийн аюулгүй байдал, тав тухад чухал ач холбогдол өгдөг. Тийм учраас, сургуулийн орчин эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй будаг бас хавтангуудаар хийсэн.

зураг
 

- Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хавтан гэж бас байх уу?

- Сайн чанарын хавтанг мод эсвэл байгалийн гаралтай түүхий эдийн үртсийг өндөр даралтаар шахаж, цавуугаар барьцалдуулж хийдэг бол чанар муутай хавтангуудыг байгалийн гаралгүй орц найрлагаар, химийн хүчтэй, эхүүн үнэртэй, хортой цавуугаар барьцалдуулж наасан байдаг. Ийм хавтан муухай үнэрээс гадна нүдэнд харагдаж, хамарт мэдрэгдэхгүй хортой бодис орчин тойрондоо ялгаруулж байдаг. Бид сургуулийнхаа дотоод тохижилтод байгалийн гаралтай мод, чулуу гэх мэт эрүүл ахуйн олон улсын байгууллагуудаар баталгаажиж, зөвшөөрөгдөж, стандартыг хангасан, гэрчилгээтэй материалуудыг ашигласан. Манай сургуулийн хичээлийн дараах хөтөлбөрт хамрагддаг хүүхдүүд орой 17 цагт тардаг буюу багагүй хугацааг сургууль дээрээ өнгөрөөдөг болохоор, тухтай мэдрэмж төрүүлэх орчин бүрдүүлэхийг зорьсон.

Дээр нь манай сурагчдын ширээ сандал бас л эрүүл ахуйн стандартуудад нийцсэн, хүүхдийн нуруунд ачаалал өгдөггүй, эргономик үзүүлэлтүүдийг хангасан байдаг.

Түүнчлэн, сургуулийнхаа гал тогоонд, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд, шинэ орцоор, эрүүл хоол хийж сурагчдаа хооллодог.

зураг
 

- Эрүүл хоол гэж ямар хоолыг хэлж байна?

  1. Эрүүл хоол гэдэг нь хоол болгож, чанах хэрэгсэл буюу тогоо, сав суулга, хутга, мах хэрчих тавцан, халбага сэрээнээс эхлээд
  2. Хоолны орц урвалд ороогүй, дахин боловсруулагдаагүй хүнсний бүтээгдэхүүн ашиглах зэрэг
  3. Мөн хийж буй үйл явц нь шарж, хуурч, хайраагүй байх гээд нарийн стандарттай байдаг. Хэдийгээр, орц найрлага нь аюулгүй ч транс тосонд хуурч хайрдаг эсвэл химийн урвалд ордог сав суулгад хийгээд өгвөл эрүүл хоол биш болно. Манай АВ Royal бага сургууль сурагчдынхаа хоолонд онцгой анхаарал хандуулдаг.

Нэмээд сонирхуулахад, манай сурагчид 7 хоногийн нэг өдөр өөрсдөө тогооч багшийн хамт хоол хийх үйл явцад оролцож, хоол ба түүнийг хэрхэн хийх тухай мэдлэг олж авахаас гадна улс үндэстэн бүрийн хоолны соёлоос хийж идэнгээ суралцаж, ярилцдаг. Мэдээж, сурагчид маань өөрсдөө ширээгээ засаж, хийсэн хоолоо иддэг.

зураг
 

- Хөөрхөн юм бэ? Хоол хийхэд суралцдаг гэдэг нь үнэхээр таалагдлаа. Танай сургуулийн багш нар бүгдээрээ мэргэжлийн хүмүүс байдаг уу?

Манай AB Royal бага сургууль цөөхөн хүүхэд элсүүлдэг нь сурагчидтайгаа илүү тулж ажиллаж, тэдний мэдлэг, ур чадварын түвшнийг өндөр байлгахыг эрмэлздэгтэй холбоотой. Тийм учраас бид багш гэдэг нь мэргэжлийг нь эзэмшсэн байхаас гадна хүүхдэд хайртай, тэдэнтэй харьцаж, ойлголцож чаддаг, мэдрэмжтэй хүмүүс байх ёстой гэж боддог. Эдгээр чанарууд нь хүний дотоод мөн чанарт оршдог буюу төрмөл байдаг гэдэгт итгэдэг. Тиймээс, бид багш сонгон шалгаруулахдаа мэргэжлийн сургуулийг дүүргэсэн байхаас гадна эдгээр шинж чанаруудыг агуулж буй эсэхийг чухалчилж, туршиж, сорьж, ажигладаг.

Улмаар хүүхдүүдтэй байхдаа өчүүхэн ч төвөгшөөж, түүртдэггүй, тэдэнтэй байхдаа аз жаргалыг мэдэрдэг, тийм л хүмүүсийг сонгодог. Учир нь, бага сургуулийн насны хүүхдүүдийн баруун тархины хөгжил илүү хөгжсөн давамгай байдаг ч, зүүн тархийг хослуулан хөгжүүлж, аливааг эргэцүүлэн тунгаах, учир шалтгааныг нь олох, байж болох хамгийн сайн гарц гаргалгааг олж чаддаг болгож, төлөвшүүлэхэд багш нарын сурагчаа ойлгож, сонсож, харамгүй зөвлөж, тусалж дэмждэг зан чанар онцгой чухал байдаг. Дээр нь бид багш нарынхаа ур чадварыг цаг үеэсээ хоцрохгүй байхад анхаарч, сургалтад тогтмол хамруулдаг.

зураг
 
зураг
 

“Би боловсролын салбарт ажилладаг болоод ч тэр үү суурь боловсролд өндөр ач холбогдол өгдөг хүн. Тиймээс охиныхоо сургуулийг сонгохын тулд олон сургуулиудыг судалсан, олон сургууль дээр биечлэн очиж, багш, захиралтай нь уулзсан. Тэдэн дундаас АБ Рояль сургууль надад их олон талаараа таалагдсан. Аав, ээжүүдийн хүүхдэдээ хүсдэг, хүүхдүүдийг маань ингэж хөгжүүлээд, ингэж төлөвшүүлээд, ингээд сургаасай гэж боддог, хүсдэг бүхэн энэ сургуульд байсан. Дээр нь сургалтын хөтөлбөр нь маш их таалагдсан. Нэмээд, сургуулийн орчныг бас дурдахгүй байхын аргагүй.

Ангидаа цөөхөн хүүхэдтэй, нас илүү хүүхдийн нөлөөлөлд автах эрсдэлээс сэргийлсэн нь бас академик хичээлүүдийн завсраар хувь хүний хувьд хүүхдийг маань хөгжүүлэх усан бассейн, гоозүй, кодинг, балет гэх мэт нэмэлт хөтөлбөрүүдтэй нь үнэхээр олзуурхууштай. Миний хүүхэд ч гэлтгүй, ер нь энэ сургуулийн хүүхдүүд сургуульдаа ирэх маш их дуртай, сурах дуртайг олон эцэг эхүүдийн амнаас сонсож байсан. Хүүхдийн анхаарал төвлөрүүлэх зан үйлийг хичээлийн хөтөлбөр болон хуваарьдаа багтаасан гээд магтах юм ихтэй, сайхан сургууль. Би энэ сургуульд хүүхдээ өгсөндөө туйлын сэтгэл хангалуун байгаа”.  

Боловсролын удирдлагын магистр Н. Удвал
Эцэг эхийн төлөөлөл. 

- Багш нарынхаа ур чадварыг хөгжүүлдэг талаараа дэлгэрүүлээч?

- Хүүхдүүдэд сайн боловсрол олгохын тулд багш сайн боловсорсон байх учиртай. Тиймээс, бид багш нарынхаа ур чадварыг хөгжүүлэх зорилгоор дэлхийн шилдэг сургуулиудаас туршлага судалж, хамтран ажилладаг. Жишээ нь, энэ жилийн хувьд Шанхай, Хонконг, Жухайн олон улсын сургууль дээр манай багш нар ажиллаж, туршлага судалж, сурагчид маань 2 дугаар улирлын амралтаар эцэг эхийн хамт тус сургуулиудад суралцаад ирсэн. Үүгээр бид сургуулийнхаа сургалт, хөтөлбөр, үйл ажиллагааг олон улсын чанар, стандартын дагуу явуулах, дэлхийн боловсролын арга барил, шинэчлэлээс хоцролгүй, зэрэгцэн алхах зорилго тавьж байгаа.

Боловсролын туршлага солилцож Жухайн олон улсын сургуультай хамтран ажиллав. Энэхүү ажлын хүрээнд 1, 2-р ангийн хүүхдүүд маань сурагч солилцоо хөтөлбөрт хамрагдав.

- Хөтөлбөр гэснээс танай хөтөлбөр бусад сургуулиудаас ямар давуу талтай вэ?

- Манай сургуулийн хөтөлбөр сурагчдынхаа ирээдүйд зориулагдаж, боловсруулагдсан. Өнөөдөр 1 дүгээр ангид орж буй хүүхэд 25-30 жилийн дараах, ирээдүйн нийгмийг бүтээнэ. Дэлхий ертөнц маш хурдацтай өөрчлөгдөж байна. Өнөөдөр бидний хийж буй ажил, мэргэжлүүдийн 65% нь ирээдүйд хэрэгцээгүй болж цоо шинэ ажлын байрууд бий болох таамаглал бий. Тэгэхээр бид ирээдүйн дэлхийн хөгжил, нийгэмд хэрэгтэй, эрэлттэй, үнэ цэнтэй суурь боловсрол, соёл, хүмүүжил, төлөвшил бүхий иргэдийг хамгийн сайнаар нь бэлтгэх хэрэгтэй.

Манай сургуульд суралцсанаар, таны хүүхэд шинийг сэтгэгч, санаачлагч, шинжлэх ухаанч, логик тооцоологч, мэдрэмжтэй, хөрвөх чадвартай, өндөр ёс зүйтэй, дэг журамтай, аливаад тэнцвэртэй ханддаг, өөрийгөө болон бусдыг ойлгодог манлайлагч нэгэн болох сууриа тавина. Хамгийн чухал нь суурийг бид зөв тавина гэдгийг амлаж байна. Үүний тулд бид сурагчдадаа олон талт, оюун ухааныг тэнцвэртэй хөгжүүлэх хөтөлбөр, залхаахгүй баяр жаргалтай суралцах боломж, суралцахад дурлуулах арга барилыг ашиглаж байна.

- Ярилцсанд, баярлалаа.

Уншигч та AB Royal бага сургуультай дараах сувгуудаар холбогдоорой.

Фэйсбүүк: AB Royal primary school

Утас: 7724-1212

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.