Уншиж байна ...

ПАРИС 2024: Монголын сагсан бөмбөгийн 3х3 эрэгтэй шигшээ баг хагас шигшээд Нидерландын багтай таарлаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 5 сарын 4
IKON.MN
Зураг зураг
FIBA
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

20:49 2024/05/04

Монголын шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтод хожсоноор хэсгээсээ шалгарах эсэх нь Япон, Францын тоглолтоос шийдэгдэх болов. Энэ тоглолтод хэн хожсон нь хэсгээ тэргүүлэх, Японы хувьд хожигдсон ч ойрхон оноогоор дийлдвэл хасагдах шатанд шалгарах эрхтэй болох байв.

Гэвч францчууд өрсөлдөгчөө 21:10-аар илүүрхсэнээр хэсгээ тэргүүлэх боллоо. Мөн манай шигшээ хэсгийнхээ хоёроор шалгарч, хасагдах шатанд Нидерландтай хүч сорих болов. 

Хагас шигшээ тоглолт маргааш үргэлжилнэ. Монголын баг Нидерландтай хүч сорих бол Францын шигшээ Литвагийн багтай учраа таарчээ.

20:43 2024/05/04

Монголын шигшээ баг Египетийг 22:17-гоор буулган авлаа. Тус тоглолтод Э.Дөлгөөн долоо, О.Энхбаатар зургаа, А.Ананд, Д.Дэлгэрням тус бүр дөрвөн оноо авчээ.

16:46 2024/05/04

3х3 сагсан бөмбөгийн олимпын эрхийн олгох хоёр дахь тэмцээн энэ сарын 2-5-нд Японд болж буй билээ. Зөвхөн түрүүлсэн нь олимпын эрх авах хүнд даалгавартай тус тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд манай залуус өрсөлдөж байна.

Энэ удаагийн тэмцээнд А.Ананд, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, О.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй очсон манай залуус эхний тоглолтоо өчигдөр талбайн эзэн орны багтай хийсэн юм.

Уг тоглолтод 12:22-оор дийлджээ. А.Ананд, Э.Дөлгөөн нар тус бүр дөрвөн оноо авч багаа тэргүүлсэн бол Д.Дэлгэрням, О.Энхбаатар нар хоёр оноо авсан аж.

Японы шигшээгээс америк легионер Томас Кеннеди 13 оноо авч багаа тэргүүлжээ.

Хожигдох эрхгүй болсон залуус маань хэсгийн хоёр дахь тоглолтоо Францын эсрэг хийлээ. Энэ тоглолтод А.Ананд багтаа 10 оноо авчирсан бол хожлын оноог О.Энхбаатар авснаар хүчтэй өрсөлдөгчөө 21:17-гоор буулган авлаа.

Манай шигшээ багийн гурав дахь тоглолт өнөөдөр 19:10 цагаас болно. Хэсгийн сүүлийн тоглолтоо Египетийн шигшээтэй хийх юм.