Уншиж байна ...

Бага тэнгэрийн аманд Kia Bongo-3, Mercedes Benz G500 загварын машин мөргөлдөж, таван хүн гэмтжээ

Б.Манлай
2024 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр орой Бага тэнгэрийн аманд Kia Bongo-3, Mercedes Benz G500 загварын машин мөргөлдсөн осол гарч, таван хүн гэмтжээ.

Энэ талаар ОБЕГ-аас "Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хорооны Богдхан уулын Бага тэнгэрийн ам, Дүнжингаравын гудамжны замд ачааны автомашин, суудлын автомашинтай мөргөлдөж, ачааны автомашины төмөр хийцэд нэг хүн хавчуулагдсан тухай дуудлагыг өчигдөр 16:59 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ын Kia Bongo-3 загварын ачааны автомашин, иргэн Б-ийн Mercedes Benz G500 загварын суудлын автомашинтай мөргөлдөж, ачааны автомашины жолооч 39 настай, эрэгтэй төмөр хийцэд хавчуулагдсан байсныг гаргаж, нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч нарт хүлээлгэн өгсөн. 

Иргэн Б-ийн суудлын автомашинд зорчиж явсан 7-38 насны дөрвөн хүн гэмтсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчид хүлээлгэж өгсөн" гэж мэдээлэв.