Өнөөдөр Булган аймгийн Булган суманд “Сумын хог хаягдлын менежментийн сайн туршлага судлах хөтөлбөр” эхэллээ. Хөтөлбөрт Монгол улсын 21 аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын салбарынхан төлөөлөл болон орон нутагтаа хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх хүсэлтэй иргэд, албан хаагчид оролцож байна.
Каритас Чех Репаблик ОУБ, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв хамтран зохион байгуулж байгаа хөтөлбөрийн гол зорилго нь улсын хэмжээнд хүрээлэн буй орчны хог хаягдлыг бууруулж, орон нутагт хог хаягдлын менежментийг сайжруулах юм.
Хөтөлбөр 2 хоног үргэлжлэх бөгөөд өнөөдөр оролцогчид Булган аймгийн Булган суманд “Хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах нь” сэдэвт бүтэн өдрийн сургалтад хамрагдана. Энэхүү сургалтаар манай улсад 2020 оноос хойш хэрэгжиж буй “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах төсөл”-н багийнхан өнгөрсөн 4 жилийн турш хуримтлуулсан үнэт мэдлэг, сайн туршлагыг хуваалцана. Мөн салбарын мэргэжилтнүүд хууль эрхзүйн орчин, өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулна.
“Хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах нь” сургалтын агуулга:
Хөтөлбөрийн хоёр дахь өдөр буюу 4 сарын 25-нд 21 аймгийн төлөөлөл Булган аймгийн Хишиг-Өндөр суманд байрлах “Хог хаягдал зохицуулах төв”-н үйл ажиллагаатай танилцаж, сумын түвшинд хог хаягдлын менежментийг хэрэгжүүлж буй сайн туршлагыг газар дээрээс судална.
“Сумын хог хаягдлын менежментийн сайн туршлага судлах хөтөлбөр” нь Каритас Чех Репаблик ОУБ, Байгаль Орчин, Аюулгүй Байдлын Төв ТББ, Монголын Тогтвортой Хөгжлийн Гүүр ТББ, Экосум ТББ хамтран Европын Холбооны Switch-Asia хөтөлбөрийн санхүүжүүлттэйгээр “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийн хүрээнд зохион байгуулагдаж байна. Уг төслийг 2020 оны 5-р сарын 1-ээс 2024 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл Улаанбаатар хот, Булган аймаг, Хишиг-Өндөр суманд хэрэгжүүлж байна.
Төслийн үр дүнд Булган аймгийн Хишиг-Өндөр суманд Хог хаягдал зохицуулах төв байгуулагдаж, улмаар сумын иргэд хогоо ангилж, ангилсан хогоо анхан шатны боловсруулалт хийх боломжтой болсон. Сумын түвшинд байгуулагдсан анхны төвийн үйл ажиллагаатай эндээс танилцана уу Facebook.
Мөн уг төслийн томоохон үр дүн болж 2024 оны 4-р сард Монгол улсын хуванцрын салбарт хуванцар дахин боловсруулалт болон, хуванцрын эрүүл аюулгүй байдалтай холбогдох MNS ISO 15270:2024, MNS ISO 16869:2024 Үндэсний стандартуудыг батлуулж, салбарын үйлдвэрүүд шууд авч хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна.
Стандартын дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү:
estandard.gov.mn/standard/v/7033
estandard.gov.mn/standard/v/7032
ХУВАНЦРЫН САЛБАРТ ҮНДЭСНИЙ... - Caritas Czech Republic in Mongolia | Facebook
Цаашид “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах төсөл”-н хүрээнд иргэд болон хуванцар дахин боловсруулах байгууллагуудыг холбосон хуванцар хаягдлаа таних, дахивар авах байршил харах зэрэг ухаалаг үйлчилгээ бүхий аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.