Уншиж байна ...

Ц.Элбэгдорж: Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цагдаагийн байгууллагаас өнөөдөр "Ачит Ихт" ХХК-тай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар өнөөдөр танилцуулсан. 

Энэ үеэрээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон "Ачит Ихт" ХХК-ийн хувьцаа эзэмшигч П.Цагаан нарын харилцсан гэх "Viber"-ын зурвасыг харуулсан юм. 

Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Сая харуулж байгаа "хэрэгт авагдсан" гэх зүйл ямар ч үндэслэлгүй. Энэ тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн ярьсан. Хуулийн дагуу үнэн зөвийг тогтоолгох болно. Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ" хэмээн Х хуудсандаа бичсэн байна. 

Түүнчлэн хэрэгт авагдсан баримт хэмээн тодорхойлсон энэхүү зурвасын талаар иргэд олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлж эхэллээ. Тухайлбал "Viber"-т зурвасын доор ямар нэг зай гардаггүй учраас энэ бол эвлүүлэг гэх мэтчилэнгээр нотлох баримтад эргэлзэж буйгаа илэрхийлцгээж байгаа юм. 

зураг
 
зураг
 
зураг