Уншиж байна ...

“Оюуны өмч, төмөр замын инноваци” өдөрлөг болно

ikon.mn
2024 оны 4 сарын 24
IKON.MN
Зураг зураг

“УБТЗ” ХНН нь байгууллага, хамт олон, ажилтнуудынхаа бүтээлч санаачилгыг өрнүүлэх, бүтээл туурвих, шинийг санаачлах үйл ажиллагаа, тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор 2017 оноос эхлэн “Дэлхийн оюуны өмчийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан УБТЗ-ын хэмжээнд “Оюуны өмч, Инновацийн үйл ажиллагааны өдөрлөг”-ийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ололт амжилтаа дүгнэж ирсэн билээ. 

Энэхүү ажлын хүрээнд Оюуны өмчийн газартай хамтран оюуны өмчийн талаар мэдээлэл хүргэх, “Шинийг санаачлагч, Шилдэг зохион бүтээгч”-ийн шагнал гардуулах зэрэг арга хэмжээг хамтран зохион байгуулж ирсэн уламжлалтай.

Энэ жил “УБТЗ” ХНН үүсэж хөгжсөний 75 жилийн ойн арга хэмжээний хүрээнд болон Дэлхийн оюуны өмчийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан энэхүү арга хэмжээг “УБТЗ-75 жил ба инноваци” уриан дор “Оюуны өмч, төмөр замын инноваци” өдөрлөгийг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10:30 цагаас УБТЗ-ын Зорчигч тээврийн төв /Төв вокзал/-ийн Баганат танхим болон гадна талбайд зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгийн үеэр “Шилдэг бүтээл, бүтээлч нэгж, бүтээлч ажилтан” шалгаруулах болзолт уралдаанд байр эзэлсэн ажилтнуудаа шагнаж урамшуулах, УБТЗ-ын хэмжээнд болон бусад төмөр замуудын шинээр сэдэж хэрэгжүүлсэн томоохон бүтээн байгуулалт, бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах юм. 

 

Эх сурвалж: “УБТЗ” ХНН
 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.