Уншиж байна ...

Монголын анхны зээлжих зэрэглэлийн оноо ФИНТЕК СКОР

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 4 сарын 25
Сурталчилгаа
зураг
 

Монголын анхны зээлжих зэрэглэлийн оноо

“Бүрэн скор ЗМС” ХХК нь АНД Глобал группийн охин компани болох AND Solutions Pte. Ltd., компанийн хиймэл оюун ухаан, зээлийн оноог тооцоолох шийдлийг ашиглан Монгол Улсад анхны нээлттэй, зээл олгогч байгууллагуудад зориулсан зээлжих зэрэглэлийн оноог зах зээлд нэвтрүүллээ.

“Бүрэн скор ЗМС” ХХК нь 2021 оны 10 сарын 7-ны өдөр Монголбанкнаас зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг авсан анхны эрх бүхий байгууллага юм. Тус байгууллага нь зээлийн мэдээллийн санг бүрдүүлж, зээлийн лавлагаа олгох, зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтоох чиглэлээр Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны итгэлт түнш, зах зээлд тэргүүлэгч болсон байна.

Кредит скор буюу зээлжих зэрэглэлийн оноо гэж юу вэ? 

Зээл олгох шийдвэр гаргахын тулд зээлдэгчийн өмнөх түүхэн мэдээлэлд үндэслэн зээлээ хугацаанд нь эргүүлж төлөх магадлалыг математик статистик ашиглаж тооцдог. Уг тооцооллыг орчин үед хиймэл оюун ухаан ашиглаж зээлдэгчийн эрсдэлийг тодорхойлох, зээл олголтын шийдвэрийг хялбар, хурдан болгож зээл олгогч байгууллагын үйл ажиллагааны зардал, зээлийн хүүг бууруулж байна. Монголд анх удаа хэрэглээний зээлийн шийдвэр гаргалтыг оновчлох Финтек скорыг “Бүрэн скор ЗМС” ХХК танилцуулж байна.

Монголын анхны зээлжих зэрэглэлийн оноо ФИНТЕК СКОР 

Финтек скор нь Зээлийн мэдээллийн тухай болон Монгол улсын бусад холбогдох хуулиар зөвшөөрөгдсөн харилцагчийн мэдээлэлд үндэслэж хиймэл оюун ухааны модель ашиглан харилцагчийн зээлийн эрсдэлийг 300-999 оноогоор тодорхойлж гаргах юм. Уг оноо нь зээлийн чанаргүйдэх эрсдэлийг тодорхойлох бөгөөд оноо өндөр байх тусам эрсдэл бага гэж үзнэ.   

Финтек скор нь зээлийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудад зориулсан бүтээгдэхүүн бөгөөд 5 сая төгрөг хүртэлх барьцаагүй зээлийн хүсэлтийг шийдвэрлэхэд хамгийн тохиромжтой.  Финтек скорыг ашигласнаар тухайн харилцагчийн зээлийн оноонд үндэслэн зээлийн хугацаа, дүн болон зээлийн хүүгийн хэмжээг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх хялбар шийдлийг олгож буйгаараа давуу талтай.  

Монгол улсад зээлжих зэрэглэлийн оноо нэвтэрснээр иргэдийн санхүүгийн хариуцлагатай байдлыг дэмжиж, санхүүгийн салбарын үр ашигтай болон хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлнэ. Нэг ёсондоо иргэн бүр зээлийн оноотой болсноор иргэдэд санхүүгийн сахилга батыг төлөвшүүлэх, хадгалах, мөнгөө зөв удирдахад эерэг, тогтвортой хандлагыг төлөвшүүлэх бодит арга зам болж өгнө.

Финтек скортой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл дараах сувгуудаар хандана уу.

Facebook: BurenScore 
Email: info@burenscore.mn
Дэлгэрэнгүй мэдээлэл: 7018-7028

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.