Уншиж байна ...

"С.Баярцогт өдөр бүр Л.Оюун-Эрдэнийн өрөөнд АН-ын дарга нарын ялыг наймаалцаж байхаар 1,072 хувьцааны асуудлыг цэгцэл"

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сөрөг хүчин хийдэггүй Ардчилсан Нам (АН)-аас анхан шатны гишүүд нь гарах болсон талаар иргэн Ч.Хажидмаа мэдээлэл өглөө. 

Тэрбээр "2016 онд АН-ын дарга нар ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудын хувьцааг 300 мянгаар дээрэлхэж авсан асуудал нийгэмд маш том гажуудал үүссэн. 

Монгол Улс олон даяар дээрэлхэлтийг эсэргүүцэж байгаа. 2016 онд 136 дугаар тогтоолоор С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар 1,072 хувьцааг иргэдээс хуурч авснаар нэн ядуу иргэд ногдол ашиг авч чадаагүй. 

Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нарт 136 дугаар тогтоолыг хүчингүй болгох хүсэлт өгсөн. АН сөрөг хүчин хийж чадахгүй, залуучуудаа адалж, дээрэлхэж байна.

72 цагийн хугацаатай АН-д шаардлага хүргүүлж, суулт зарлана.С.Баярцогт өдөр бүр Л.Оюун-Эрдэнийн өрөөнд орж намынхаа дарга нарын ялыг наймаалцаж байхаар 1,072 хувьцааны асуудлыг цэгцлэхийг шаардаж байна.

Тухайн үед гаргасан 136 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар одоогийн Засгийн газарт хүсэлт өгөөд дийлсэнгүй. Тиймээс АН өөрсдийн хийсэн жонхуугаа цэвэрлэ. 

Оюутолгой төслөөс Монголын нэг ч иргэн ногдол ашиг авч чадахгүй байгаа. 2016 онд 136 дугаар тогтоол МАН-д хэрэгтэй, АН-ын нэр хүндийг гутаах бодлогыг С.Баярцогтын толгойгоор Ч.Сайханбилэгийн Засгийн газар жонхуу зуурав гэсэн мэдээлэл гарч байсан. 

Одоо С.Баярцогт АН-ыг жонхууруулаад сууж байна.Залуучууд нь АН-ын ахмадуудад үг хэлж чадах больж, тойргоо гуйсан, нийгэмд сөрөг хүчин хийхгүй байна. 

Хэрэв 72 цагийн дотор АН-ын дарга нар нэг сая иргэний эрх ашгийг хамгаалаад уучлалт гуйхгүй бол би болон АН-ын анхан шатны гишүүд намаас гарч буйгаа мэдэгдэнэ.

2022 оны аравдугаар сард ногдол ашиг шаардаж байх үеэр АН-ынхан гарч ирээд залуучуудыг халамж авсан архичид хэмээн доромжилсон. Монголд халамжлуулж буй залуус байхгүй. Нийгмээр нь хоёр нам нийлж ядууралд оруулчхаад ингээд доромжлоод зогсож байгаа" хэмээн ярилаа.

Гэрэл зургуудаас: