Уншиж байна ...

NURA эрт илрүүлгийн төвийн 10,000 дахь үйлчлүүлэгч 102 настай ахмад настны урт насалсан нууц

ikon.mn
2024 оны 4 сарын 24
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

NURA эрт илрүүлгийн төвийн 10,000 дахь үйлчлүүлэгчээр 102 настай ахмад настан Б.Долгор үйлчлүүлсэн билэгшээлтэй үйл явдал өнөөдөр тохиолоо.

FUJIFILM Корпорацын хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт тоног төхөөрөмжөөр амьдралын хэв маягаас үүдэлтэй 10 төрлийн өвчин, зонхилон тохиолдох хавдрын илрүүлгийн шинжилгээг 32 үзүүлэлтээр оношилдог NURA Монгол эрт илрүүлгийн багц шинжилгээний төв нь 2023 оны 9-р сарын 17-ны өдөр нээлтээ хийснээс хойш өнөөдөр 10,000 дахь үйлчлүүлэгчээ хүлээн аваад буй нь энэ юм. 

Нийт шинжилгээнд хамрагдсан үйлчлүүлэгчдийг хүйсийн харьцаагаар авч үзвэл эрэгтэй- 43% эмэгтэй- 57%, Насны бүлгээр 18-89 насныхан хамрагдсанаас нь 30-55 насныхан дийлэнх хувийг эзэлж байгаагаас харахад эрт илрүүлэгт хамрагдаж буй иргэдийн тоо залуужиж байгаа нь сайшаалтай байна гэдгийг NURA эрт илрүүлэг, оношилгооны төвийнхөн онцлов. 


зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Нура Монгол" төвийн 10,000 дахь үйлчлүүлэгч 102 настай Б.Долгор эмээ болон түүний ач охин В.Ариунзаяа нар урт удаан, эрүүл амьдралын хэв маягийн нууцаас хуваалцав. 

"Чаддаг, мэддэг юмаа хийгээд өөрөө өөрийгөө харж, хамгаалж явах хэрэгтэй"

Б.Долгор "Би залуудаа хөдөөгөөр их ажилладаг байлаа. Ажлынхаа хажуугаар мал, сүү саалийнхаа ажлыг хийж, малынхаа мах, сүүг боловсруулаад л янз бүрийн идээ, цагаагаа хийгээд хэрэглэдэг. Өөр илүү дутуу зүйлс хэрэглэдэггүй байсан. 

Өөрийнхөө л чаддаг, мэддэг юмаа хийгээд өөрөө өөрийгөө харж, хамгаалж явах нь л урт удаан наслах нууц юм болов уу гэж боддог.

Эрүүл мэндийн байгууллагад насаараа ажилласан. Ногоо болон малынхаа мах, сүү саалийг түлхүү хэрэглэдэг. Дээр үед эмнэлгийн ажилтан байсан учраас янз бүрийн шинжилгээнд тушаалаар заавал хамрагддаг байсан. Одоогийнх шиг дураараа байхгүй шүү дээ. Өнөөдөр энэ эмнэлэгт үзүүлж байгаа хүүхдүүддээ баярлалаа. Эмнэлэгт насаараа ажиллаж байсан хүний хувьд ийм болсон юм байна гэдгийг ойлголоо. Эмээ шигээ өндөр настай болоорой гэж ерөөе" гэв. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Дөрвөн литрийн бетоноор рашаан аваад, хөл нүцгэн аргалаа түүгээд ач, зээ нар нь араас гүйлдээд л явдаг байж билээ"

Ач охин, Хүний их эмч В.Ариунзаяа "Манай эмээ 1922 онд төрсөн. 40 жил асрагч, сувилагчийн ажил хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Тэтгэвэртээ гарсныхаа дараа Ховд аймагт байдаг Улаан Богочийн рашаан руу ач, зээ нараа дагуулаад хөл нүцгэн их явдаг байсан. Дөрвөн литрийн бетоноор рашаан аваад, хөл нүцгэн аргалаа түүгээд ач, зээ нар нь араас гүйлдээд л явдаг байж билээ. Энэ нь л урт удаан амьдралынх нь нууц юм болов уу гэж боддог. 

Түүнчлэн өглөө боссоноосоо эхлээд л усыг өдрийн турш бага багаар балгаж уудаг. Хоолыг нэг дор их хэмжээгээр биш бага багаар иддэг. Хайрсан хуурсан биш чанасан жигнэсэн болон монгол уламжлалынхаа дагуу энгийн л гурилтай шөлөө их ногоотой хийж иддэг. Өөртөө тохирсон гар, хөл, нурууны дасгал хийдэг зэрэг нь бүүр дадал болчихсон. 

Эмээгээ бид жилдээ нэг цусны шинжилгээ, ЭХО, зүрхний бичлэг зэрэгт оруулдаг. Тархины цусан хангамж, зүрх судасны үйл ажиллагааг нь сайжруулах эм тарианууд хэрэглэдэг. Өөрөө ч бие сайтай хүн. Саяхан цөсний хагалгаанд орсон ч унтуулгаа даагаад маш хурдан тэнхэрсэн. 

Өөртөө маш хайртай, ариун цэвэрч, дэглэмтэй байдаг амьдралын зөв хэв маягийнхаа ачаар л урт удаан, эрүүл амьдарч байна" гэв. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Шинжилгээ, оношилгоонд хиймэл оюун ухаан хэрэглэж байгаа орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлээд байгаагийн хамгийн тод жишээ бол NURA эрт илрүүлгийн төв юм"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

 NURA төвийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал И.Гэрэлчулуун "Шинжилгээ, оношилгоонд хиймэл оюун ухаан хэрэглэж байгаа орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлээд байгаагийн хамгийн тод жишээ бол NURA эрт илрүүлгийн төв юм. NURA төвийн компьютер томограф, хөхний рентген аппарат, бүтэн биеийн бүтэц ясны сийрэгжилт оношлох декса аппаратууд AI буюу хиймэл оюун ухаанд суурилсан.

NURA Монгол төв одоогоор 10,000 гаруй иргэдэд халдварт бус өвчний, тэр дундаа хорт хавдрын эрт илрүүлгийн багц шинжилгээг хийснээс, хавдрын 300 гаруй сэжигтэй тохиолдол илэрсэн мөн зүрхний шигдээс болох эрсдэлтэй болсон хүмүүс нэлээд олон болж байгаа нь санаа зовоож байгаа. 

Нийт үйлчлүүлэгчдийн 55 орчим хувьд нь Ходоодны хорт хавдар үүсгэгч гол хүчин зүйл болох хеликобактери илэрсэн.

Зонхилон тохиолдох хавдрын илрүүлэгт: Лабораторийн шинжилгээгээр хавдрын СА-125, СА19-9, PSA маркерууд тодорхойлдог ба өндгөвчний хавдрын эрсдэлтэй 70, Нойр булчирхайн хавдрын эрсдэлтэй 100, түрүү булчирхайн хавдрын эрсдэлтэй 108 тохиолдол тус тус илэрсэн. Дэлхийн топ эмнэлгүүдэд ашиглагдаж байгаа хиймэл оюун ухаанд суурилсан технологийн тусламжтайгаар NURA төвд 2-3 цагийг өөртөө зориулан оношлуулаарай" гэв. 


NURA төвд үзүүлэхийг хүсвэл 7588-7588 утас болон Nura.mn вэбсайтаар хандан цагаа захиалах боломжтой.

Фэйсбүүк хуудас: NURA MONGOLIA