Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Увс нуурын орчимд...

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 4 сарын 25
iKon.MN

Увс аймгийн зүүн хэсэгт орших Увс нуур нь Монгол Улсын хамгийн том нуур юм. Тус нуурыг асар том давст тэнгисийн үлдэгдэл гэдэг.

Их нууруудын хотгорын хойд захад байрлах Увс нуурын хойд хэсэг нь ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсад байдаг ажээ.

Увс нуурт Тэс, Нарийн, Түргэн, Хархираа, Хөндлөн, Сагил, Боршоо, Хандгайт, Торхилог зэрэг их бага 38 гол цутгана.

Галуу, ангир, нугас, ногтруу зэрэг 370 орчим төрлийн шувууд, 30 төрлийн загас энэ нуурт амьдардаг. Мөн нуурын хөвөөг тойрон Увс аймгийн олон сумдын малчид нүүдэллэн аж төрдөг байна. 

 

Гэрэл зурагчин Б.Баяр
Гэрэл зурагчин Б.Баяр 2006 оноос хойш уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй хэдий ч өөрийн хүсэл, сонирхлоор гэрэл зураг авдаг болсон байна.

Тэрбээр Монголын үзэсгэлэнт байгаль, газар зүйн тогтоц, онгон зэрлэг амьдрал, шувууд, хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрийн дуранд буулгах зорилготой ажилладаг юм байна.

Ингээд та бүхэнд гэрэл зурагчин Б.Баярын авсан гайхалтай зургуудыг толилуулъя. Б.Баярын Facebook хуудсанд зочилж түүний бүтээлүүдтэй танилцана уу

Бид түүний нүд баясгаж, сэтгэл сэргээм гэрэл зургуудыг цувралаар хүргэж байгаа билээ.


 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4
Гэрэл зургийг Б.Баяр

Зураг
5

Зураг
6

Зураг
7