Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Говь гурван сайхан

ikon.mn
2015 оны 3 сарын 28
iKon.MN

Өмнөговь аймгийн Даланзадгад хотоос баруун тийш, Говь-Алтай нурууны шувтаргын уулс болох Гурван сайхан, Зөөлөн, Сэврэй, Гилбэнт, Нэмэгт уул болон тэдгээрийн хоорондох өргөн уудам хөндий, хоолой, элсэн манханууд байдаг.

Говь гурван сайхан нь нэн ховордсон олон зүйлийн ургамал, ан амьтнаар баялаг, чулуулгийн өвөрмөц тогтоц бүхий газар тул 1993, 2000 онуудад УИХ-ын 83, 29 дүгээр тогтоолоор хамгаалалтад авч байжээ.

Энд эх газрын хуурай, ширүүн, эрс тэс уур амьсгал зонхилно. Зундаа дунджаар 39 хэмийн дулаан, өвөлдөө 25-35 хэмийн хүйтэн, жилд унах хур тунадасны хэмжээ зарим газартаа 50 мм-ээс бага байдаг нь Төв Азийн хамгийн хуурай уур амьсгалтай газрын нэгэнд зүй ёсоор ордог.

 

Гэрэл зурагчин Б.Баяр
Гэрэл зурагчин Б.Баяр 2006 оноос хойш уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй хэдий ч өөрийн хүсэл, сонирхлоор гэрэл зураг авдаг болсон байна.

Тэрбээр Монголын үзэсгэлэнт байгаль, газар зүйн тогтоц, онгон зэрлэг амьдрал, шувууд, хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрийн дуранд буулгах зорилготой ажилладаг юм байна.

Ингээд та бүхэнд гэрэл зурагчин Б.Баярын авсан гайхалтай зургуудыг толилуулъя. Б.Баярын Facebook хуудсанд зочилж түүний бүтээлүүдтэй танилцана уу

Бид түүний нүд баясгаж, сэтгэл сэргээм гэрэл зургуудыг цувралаар хүргэж байгаа билээ.

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10