Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Хэрмэн цавын ГАЙХАМШИГ

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 4 сарын 11
iKon.MN

Өмнөговь аймгийн Даланзадгад хотоос 450 км, Хонгорын элснээс 250 км зайтай орших Хэрмэн цав нь теризинозавар, забролож, тарбазабр, эвэрт үлэг гүрвэл, пинакозабр гэх мэт палентлогийн үнэт олдвор олдсон гайхамшигт бүс нутаг юм. 

Хэрмэн цавд хайлаас, тоорой, сухай модоор хүрээлүүлсэн үзэсгэлэнт баянбүрд олон бий. Энэхүү байгалийн өвөрмөц үзэсгэлэнт тогтоц бүхий газар нь 10 гаруй км урт бөгөөд 100-200 метр гүнзгий жалгатай. 

Мөн энд зундаа 60 хэм хүртэл халдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэрмэн цавд анх 1969 онд Монгол, Зөвлөлтийн судлаачид динозавр, мэлхий, матар, олон төрлийн шувуудыг эртний олдворуудыг нээсэн бөгөөд үүнээс хойш гадаад дотоодын олон судлаачид ажилласан билээ. 

 

Гэрэл зурагчин Б.Баяр
Гэрэл зурагчин Б.Баяр 2006 оноос хойш уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй хэдий ч өөрийн хүсэл, сонирхлоор гэрэл зураг авдаг болсон байна.

Тэрбээр Монголын үзэсгэлэнт байгаль, газар зүйн тогтоц, онгон зэрлэг амьдрал, шувууд, хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрийн дуранд буулгах зорилготой ажилладаг юм байна.

Ингээд та бүхэнд гэрэл зурагчин Б.Баярын авсан гайхалтай зургуудыг толилуулъя. Б.Баярын Facebook хуудсанд зочилж түүний бүтээлүүдтэй танилцана уу

Бид түүний нүд баясгаж, сэтгэл сэргээм гэрэл зургуудыг цувралаар хүргэж байгаа билээ.

 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14