Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчууд ЯМАР хэрэглээгээ ТАНАСАН бэ?

Ч.Болортуяа
2014 оны 9 сарын 5
iKon.MN

Тасралтгүй өссөөр 1900 төгрөг рүү дөхөж байсан ам.долларын албан ханш өнгөрсөн сард буурч байсан ч эргээд өсч эхлээд байна.  

Хэдийгээр манай улсын экспорт өсч байгаа ч ам.долларын гачигдал байсаар байна. Манай улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт 70 орчим хувиар буурснаар төлбөрийн тэнцлийн хүндрэл үүсээд буй. Энэ нөхцөл байдал нь долларын ханшинд нөлөөлсөөр  байна. 

Ам.долларын дутагдалд орох үндсэн шалтгаан нь манай улсын импорт экспортоосоо давж гарсаар байгаа учраас төгрөгийн ханш чангарах боломж өгөхгүй байна. 

Эдийн засгийн хүндрэлийн нөлөөгөөр импорт буурч байна. Харин экспорт нэмэгдэж байгаа ч ГШХО 70 буурсан нь долларын гачигдалд оруулсаар байна. 

Тиймээс энэхүү хүндрэлээс гарахын тулд Монголчууд илүү их бүтээгдэхүүнийг экспортлох буюу ам.долларын орох урсгалыг нэмэгдүүлэх, импортын хэрэгцээгээ багасах шаардлагатай байгааг эрх баригчид ч хэлж байсан билээ. 

Огцом буюу 70 орчим хувиар буурсан ГХШО-ыг харуулбал:

ЭКСПОРТ 23 хувь ӨСӨВ

Сүүлийн жилүүдэд манай экспортын гол орлогыг бүрдүүлдэг байсан нүүрсний үнэ буусантай холбоотойгоор мөн нүүрсний төлбөрөө авч чадахгүй байгаагаас үүдэн экспортын орлогод сөрөг хандлагууд их байв. Харин энэ оноос "Оюу Толгой"-н зэсийн баяжмалын экспорт эрчимжиж орлого өсөхөд голлон нөлөөлсөн байгааг та хүснэгтээс харж болно.

Нүүрсний экспорт 2012, 2014 он харьцуулалт:

Экспорт: +457.1 сая $:

/2013 оны эхний зургаан сар, 2014 оны эхний зургаан сарын дүнг харьцуулсан дүн/

  2014 2013 Өөрчлөлт
Дүн Хувь 
1. Ашигт малтмал 2,144 1,763 381 22%
Чулуун нүүрс 448 542 -95 -17%
Зэсийн баяжмал 986 404 582 144%
Төмрийн хүдэр /баяжмал 208 351 -143 -41%
Боловсруулаагүй нефть 320 202 118 58%
Цайрын хүдэр ба баяжмал 48 75 -27 -36%
Мөнгөжөөгүй алт 90 135 -46 -34%
Жонш, лейцит, нефелинт 30 36 -5 -15%
Молибдений хүдэр / баяжмал 13 16 -3 -19%
2. Ноос ноолуур 202.7 159.3 43 27%
Ямааны угаасан ноолуур 182 142 40.6 29%
Ямааны самнасан ноолуур 20 18 2.8 16%
3. Бусад 134 102 33 32%
Нийт  2,481 2,024 457.1 23%

Харин ноос, ноолуурын экспортын орлого өнгөрсөн оноос дунджаар 27 хувиар өссөн байна. Ашигт малтмалын экспортын тухайд зэсийн баяжмал, боловсроогүй нефтийн орлогоос бусад нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад буурсан дүнтэй гарчээ. 

Импорт 14 хувь БУУРАВ

Импорт 14 хувь буурахад голлон хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний хэмжээ буурчээ. Үүнийг ГШХО-тай холбон тайлбарлаж болох юм. 

Тодруулбал хамгийн их буурсан бүтээгдэхүүн нь машин, механик тоног төхөөрөмж байна. 

Доорх хүснэгтээс харвал уул, уурхайн салбар дахь хөрөнгө оруулалт буурснаар машин, механик, тоног төхөөрөмжийн импорт буурсан. Үүнийг дагаад дизель түлш, А80 болон бусад нефтийн бүтээгдэхүүний эрэлт буурчээ. 

Импорт: -434 сая $:

/2013 оны эхний зургаан сар, 2014 оны эхний зургаан сарын дүнг харьцуулсан дүн/

  2014 2013 Өөрчлөлт
Дүн Хувь 
Хэрэглээний бүтээгдэхүүн 691 714 -23 -3%
Түргэн эдэлгээтэй 362 349 13 4%
Хүнс 251 250 1 0%
Эм, тариа  39 36 3 9%
Бусад түргэн эдэлгээтэй бараа  73 64 9 14%
Удаан эдэлгээтэй 329 365 -36 -10%
Гутал, хувцас, цүнх 27 24 4 15%
Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, тавилга 64 68 -4 -6%
Авто машин, сэлбэг 199 242 -44 -18%
Бусад удаан эдэлгээтэй бараа  39 31 8 26%
Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн 1082 1466 -384 -26%
Машин, механик тоног төхөөрөмж 609 1037 -428 -41%
Барилгын материал 365 310 55 18%
Хөрөнгө оруулалтын бусад бараа 108 119 -11 -9%
Аж үйлдвэрлэлийн орц 316 240 76 32%
Нефтийн бүтээгдэхүүн 538 650 -112 -17%
Дизель түлш 301 375 -74 -20%
АИ92, АИ95 154 154 -1 0%
А-80 болон бусад  84 121 -37 -31%
Бусад 10 1 9 90%
Нийт 2,637 3,071 -431 -14%

Харин жижиглэнгээр худалдагддаг АИ92, АИ95 нарын хэрэглээ өнгөрсөн жилтэй харьцуулахад хэвэндээ байна. Дээрх хүснэгт нь 2014 оны эхний зургаан сарыг 2013 оны эхний зургаан сартай харьцуулсан үзүүлэлт юм. 

Жижиглэнгийн шатахууны хэрэглээ зургаадугаар сараас хойш илүү их эрэлттэй болох магадлалтай байдаг. Зуны дэлгэр цагтай холбоотой иргэд орон нутагт зорчих хөдөлгөөн эрс нэмэгддэг. Тэгээд ч энэ зуны хувьд олон сумын өндөр ойнууд тохиосон нь жижиглэнгийн шатахууны эрэлтийг багагүй нэмсэн байх магадлалтай. Үүний дам нөлөө нь  ам.долларын эрэлтийг бүр их нэмэгдүүлсэн нь дамжиггүй юм. 

Хэрэглээний бүтээгдэхүүний импортыг эхний долоон сараар 2012 онтой харьцуулаад аваад үзвэл дунджаар 10 хувь буурсан байна. 

Хэрэглээний бүтээгдэхүүний импорт (-10%):

/2012 оны эхний долоон сар, 2014 оны эхний долоон сарын дүнг харьцуулсан дүн/

  2012 2014 Дүн 2014/2012
Хэрэглээний бүтээгдэхүүн 901 821.3 -79.7 -9%
Түргэн эдэлгээтэй  403.3 430.6 27.4 7%
Хүнс 290 297.2 7.2 2%
Тамхи 36.6 33.5 -2.7 -7%
Сахар, какао, шоколад 55.8 59.2 3.4 6%
Согтууруулах болон согт.биш ундаа 30.1 29 -1.2 -4%
Гурил, будаа, гурилан бүтээгдэхүүн 51 40.5 -10.5 -21%
Хүнсний ногоо, жимс, жимсгэнэ 22.2 30.3 8 36%
Сүү, сүүн бүтээгдэхүүн 18.2 22.6 4.4 24%
Төрөл бүрийн өөх тос 18.2 16.3 -1.8 -10%
Мах, махан бүтээгдэхүүн 12 12.9 0.8 7%
Бусад хүнсний бүтээгдэхүүн 46.2 52.9 6.7 14%
Эм, тариа 43.2 46.5 3.4 8%
Бусад түргэн эдэлгээтэй бараа 70.1 86.9 16.8 24%
Удаан эдэлгээтэй 497.7 390.7 -107.1 -22%
Гутал, хувцас, цүнх 29 32.7 3.7 13%
Гэр ахуйн цахилгаан ба тавилга 89.6 77.1 -12.6 -14%
Авто машин, сэлбэг 338 235.5 -102.5 -30%
Бусад удаан эдэлгээтэй бараа 41.1 45.4 4.2 10%

Иргэдийн хувьд хэрэглээгээ 10 хувиас дээш танасан бүтээгдэхүүнд:

  • гурил, будаа, гурилан бүтээгдэхүүн (-21%), 
  • төрөл бүрийн өөх тос (-10%), 
  • удаан эдэлгээтэй буюу гэр ахуйн цахилгаан хэрэгсэл ба, тавилга (-14%)
  • авто машин, сэлбэгийн (-30%) импорт буурчээ. 

Мөн 10 хувиас доош ч гэсэн импорт буурсан бүтээгдэхүүнд тамхи, согтууруулах ундаа болон согтууруулах биш ундаа оржээ. Тамхины импорт гэхэд хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад 7%-р буурсан нь Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой байх магадлалтай юм.