Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: МУ-ын МАКРО Эдийн Засгийн үзүүлэлтүүд 1990-2013 он

З.Санжаа, iKon.mn
2014 оны 5 сарын 14
iKon.MN

Монгол улсын МАКРО эдийн засгийн зарим үзүүлэлтүүдийг "ИНТЕРАКТИВ ГРАФИК" аргаар үзүүлж байна

Мэдээллийг 1990-2013* оны хооронд он тус бүрээр, Засгийн эрх барьж байсан улс төрийн намаар, Засгийн газрын тэргүүнээр ялгаж харах боломжтой.

Тайлбар:

  • Улаан - МАН (хуучнаар МАХН), Цэнхэр - АН
  • Улаанцэнхэр өнгийн тасархай шугамууд нь тухайн үеийн Ерөнхий сайдыг намын харъяаллаар харуулна.

ДНБ /САЯ АМ.ДОЛЛАР/

"ОУ-ЫН ВАЛЮТЫН САНГИЙН 2013 ОНЫ ТАЙЛАН" -д дурдсанаар Монгол улс ДНБ -ний хэмжээгээрээ Дэлхийн 193 улсаас 128-д бичигдэж байна. 

2013* оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр Монгол улсын ДНБ -ний хэмжээ 11'516.4 сая ам.доллар байна. 

/График дээр компьютерийнхээ хулганыг (mouse) байрлуулж мэдээлэл харах боломжтой./

 

ДНБ -НИЙ БОДИТ ӨСӨЛТ /ХУВИАР/

"ДЭЛХИЙН СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЛИЙН ТОВХИМОЛ 2013" -т дурдсанаар манай улс ДНБ -ний өсөлтийн хувиар дэлхийд тавдугаарт бичигдэж байна.

Манай улсын өмнө Өмнөд Судан: 24.7%, Сиерра Леоне: 13.3%, Туркменистан: 12.2%, Парагвай: 12% орсон байна

/График дээр компьютерийнхээ хулганыг (mouse) байрлуулж мэдээлэл харах боломжтой./

 

ДНБ 2005 ОНЫ ЗЭРЭГЦҮҮЛЭХ ҮНЭЭР /ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР/

Тайлбар: 

  • Цагийн зүүнийн дагуу тойргийн зах руу тэмүүлэх тусам ДНБ -ний хэмжээ өсч буйг харуулна.

 

АЖИЛГҮЙДЛИЙН ТҮВШИН /ХУВИАР/

Эдийн засгийн хямрал, уналт болсноор -> Нийт эрэлт буурч -> Үйлдвэрлэл, бизнес уналтанд орж -> Ажилгүйдэл бий болно

Жич: 2009 оноос ажилгүйдлийн түвшинг тооцох аргачлал өөрчлөгдсөн.

Тайлбар:

  • Тойргийн төвд ойртох тусам ажилгүйдлийн түвшин багасч буй болно.
  • График тэгш хэмтэй байх тусам тогтвортой байдлын үзүүлэлт болно. 

 

АМ.ДОЛЛАРЫН ХАНШ /ТӨГРӨГӨӨР/

Гадаад валютын ханшийн өсөлт = Үндэсний валютын ханшийн сулралт

Өнөөдрийн байдлаар (2014.05.14) Монгол банкны албан ханш 1 USD=1810.68₮ байна. 

 

ИНФЛЯЦИЙН ТҮВШИН /ХУВИАР/

Инфляци -> Мөнгөний үнэгүйдэл 

Инфляци өндөр түвшинд хүрэхэд -> Мөнгө арилжааны үүргээ гүйцэтгэх боломжгүй болдог.

1991 онд 52.7%; 1992 онд 325.5%; 1993 онд 183%; 1994 онд 66.3%; 1995 онд 53.1% байсан (Өндөр: 200% хүртэл, Хэт: 200%+)

Дээрх онуудын инфляцийн түвшинг графикт оруулаагүй болно.

 

Дээрх МАКРО эдийн засгийн үзүүлэлтээр аль нэгэн засгийн газрын үйл ажиллагааг дүгнэхийг оролдоогүй бөгөөд уншигч та эдгээр мэдээлэл дээр үндэслэн улсын эдийн засгийн нөхцөл байдалд хувийн үнэлэлт өгөх боломжтой.

Мэдээллийг ЭЗХЯ, СЯ, ҮСХ, Монгол Банкны холбогдох эх сурвалжуудаас авч нэгтгэв.