Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Эдийн засаг 5.3% өссөн нь сүүлийн дөрвөн жил дэх эхний хагасын хамгийн муу үзүүлэлт болжээ

ikon.mn
2014 оны 8 сарын 13
iKon.MN

Статистикийн ерөнхий газраас "МОНГОЛ УЛСЫН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ" -ийг 2014 оны долоодугаар сарын байдлаар гаргасан байна.

Энэхүү статистик мэдээллээс зарим онцлох тоо баримтуудыг толилуулж байна.

1. ДНБ-ий өсөлт, хувиар /Үйлдвэрлэлийн аргаар, 2010 оны зэрэгцүүлэх үнээр, өмнөх оны мөн үеийнхээс/

Эдийн засаг 5.3% өссөн нь сүүлийн 4 жилийн эхний хагасын гүйцэтглүүдээс хамгийн муу үзүүлэлт.

 

2. ДНБ -ний бүтэц, хувиар /Эцсийн ашиглалтын аргаар, жил бүрийн эхний хагас жилийн байдлаар, оны үнээр/

 

3. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, зарлага, тэнцэл, жил бүрийн эхний 7 сарын байдлаар, /тэрбум төг/

 

4. Улcын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл, жил бүрийн эхний 7 сарын байдлаар /тэрбум төг/

 

5. Мөнгөний зарим үндсэн үзүүлэлт, сарын эцэст /тэрбум төг/

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2014 оны 7 дугаар сарын эцэст 10081.0 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 26.0 тэрбум төг буюу 0.3 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 2.0 их наяд төг буюу 24.6 хувиар өсөхөд байгууллагын төгрөгийн хадгаламж 1.3 их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна .

6. Өрхийн орлогын бүтэц /сараар/

Өрхийн орлогын бүтцээс хархад Тэтгэвэр, тэтгэмж, нөхөн олговорын орлого (өмнөх оны мөн үеэс 5.2% буурсан) -с бусад орлого өссөн байна.

 

7. Өрхийн зарлагын бүтэц /сараар/

Харин өрхийн зарлагын бүтцээс Монголчуудын гол хэрэглээ болох мах, махан бүтээгдэхүүнд зарцуулдаг зарлагын хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2% -р буурсан байна.