Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

BBC сувгаар од болсон хүүхдүүдээс сэдэвлэн анимэйшн кино бүтээжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг

BBC сувгийн шууд нэвтрүүлгээр аавынхаа ярилцлагад саад болж, дэлхийн танил болсон хүүхдүүдээс сэдэвлэн анимэйшн уран бүтээл гаргажээ.

Профессор Роберт Кэллигийн хүүхдүүд болох Мэрион ба Жэймс нарын дүрийг ашигласан цуврал киног Hans House Productions компани бүтээсэн байна.

Кинонд хүүхдүүдийн нэрийг Мина ба Жэк гэж сольсон ч тэд олны танил болсон хувцас, өмсгөл зүүлттэй байгаа юм. “The Adventures of Mina and Jack” (Мина, Жэк нарын адал явдал) кинонд хүүхдүүд аавыгаа даган дэлхий даяар аялахдаа тохиолдсон саад бэрхшээлийг давахад нь аавдаа туслах ажээ.

Хэрвээ та хүүхдүүд хэрхэн дэлхий дахинд алдаршсаныг мартсан бол эндээс дахин үзээрэй.

Эх сурвалж: Mashable

Зураг
1 | 30 минут