Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Саяхан Дэлхийн хүн ам 7.5 тэрбумд хүрлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Worldometers.info сайтын “World Population Clock” үзүүлэлтээр манай дэлхийн хүн ам өчигдөр (манай цагаар дөрөвдүгээр сарын 26-нд) 7.5 тэрбумын босгыг давжээ.

Worldometers байгууллага НҮБ, ДЭМБ, Дэлхийн Банк зэрэг баталгаатай эх сурвалжуудаас авсан тоо баримт дээр үндэслэн дэлхийн хүн амын тоог гаргадаг юм.

2017 он гараад дэлхийн хүн ам 25 саяар нэмэгдсэн байна.

Зарим сонирхолтой тоо баримтуудаас дурдвал:

  • Дэлхийн хүн ам жилд 1.11 хувиар өсөж байна
  • Дэлхийн хүн амын эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдийнхээс 65 саяар илүү байна
  • Дэлхийн иргэдийн голч нас 29.7 байна
  • Нигери улс манай дэлхийн хамгийн залуу үндэстэнд тооцогдож байна. Тус улсын 189 сая хүн амын талаас илүү хувь нь 15 хүртэл насныхан байгаа юм.
  • Монако хот улсын хүн амын талаас илүү нь 50-аас дээш насныхан байгаа нь хамгийн настай үндэстэн болгож байна.
  • Хятад улс 1.385 тэрбум хүн амаар дэлхийн улс орнуудыг тэргүүлж байна.
  • Гэхдээ Энэтхэгийн хүн ам Хятадыг таван жилийн дотор гүйцнэ гэж НҮБ тооцоолжээ. Энэтхэгийн хүн ам жилд 15.7 саяар нэмэгдэж байгаа нь дэлхийн хүн амын өсөлтийн 20 хувийг дангаар эзэлж байна.
  • Хамгийн их хүн амтай орнуудыг жагсаавал:
    • Хятад: 1.385 тэрбум
    • Энэтхэг: 1.335 тэрбум
    • АНУ: 325 сая
    • Индонези: 262 сая
    • Бразил: 210 сая
    • Пакистан: 195 сая
    • Нигери: 189 сая
  • Ердөө топ 20 орны хүн ам дэлхийн нийт хүн амын 70 хувийг бүрдүүлж байна.

 

Эх сурвалж: WorldOmeter