Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хоолны хордлогоор нэг гэр бүлийн гурван хүүхэд эмнэлэгт хүргэгдэж, нэг нь нас баржээ

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Төв аймгийн Батсүмбэр сумын сургуулийн дотуур байранд амьдардаг нэг гэр бүлийн 3 хүүхдэд хоолны хордлогот халдварын шинж тэмдэг илэрч, дөрөвдүгээр сарын 11-ний өдөр эмнэлэгт хандсан байна. 
8 настай хүүхдийн биеийн байдал маш хүнд байсны улмаас нас баржээ. Харин 2 хүүхдийн биеийн байдал хүндэвтэр, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.

Одоогийн байдлаар тус суманд ЭМЯ, ХӨСҮТ, Төв аймгийн ЭМГ-аас мэргэжлийн баг  газар дээр нь ажиллан, сургуулийн дотуур байрны хүүхдүүд, ажиллагсдад тандалт судалгаа хийж, лабораторийн шинжилгээ авах ажил үргэлжилж байгаа ажээ.

Мөн шинж тэмдэг илэрсэн 10 гаруй  хүүхдийг илрүүлж, биеийн байдлыг ажиглан, 3 хүүхдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна.

Урин дулааны улирал ирж байгаатай холбоотой хоолны хордлогот халдвараас сэргийлэх, аюулгүй хоол хүнсний зөвлөмжийг хүргэж байна.

 

 

Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам