Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэншил авах хүсэлт нь бүтээгүй этгээд Стокгольмийн халдлагыг үйлджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Стокгольм хотод өнгөрсөн Баасан гарагт гарсан ачааны машинтай халдлагыг үйлдэгч нь Шведээс иргэншил авч чадаагүй Узбекистаны иргэн байжээ. 

Түүнийг албадан нутаг буцаах шийдвэр гарсан боловч оршин суугаа хаягаа худлаа мэдүүлж оргосон байна. 2016 оны зургаадугаар сард хүсэлтэд нь татгалзсан хариу өгсөн ч зугтсан тул энэ оны хоёрдугаар сарын 24-нд Шведийн цагдаа албан ёсоор эрэн сурвалжилж эхэлжээ.

39 настай Узбекистаны иргэнийг экстремист байгууллагуудад талтай ханддаг байсныг нь мэдэж байсан гэж Шведийн цагдаагийн газрын төлөөлөгч Ням гарагт мэдээлсэн байна. Үүнээс гадна тэд хоёр дахь сэжигтнийг баривчилснаа энэ үеэр мөн зарласан ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм.

Шведийн цагдаа хэрэгтэй холбогдуулан нийт 500 орчим хүнийг байцаагаад байгаа гэнэ. Баасан гарагт болсон халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдсаныг тодруулахад нэг Британи эрэгтэй, нэг Бельги эмэгтэй, хоёр Швед хүн байжээ.

Мөн 15 хүн гэмтэж бэртсэний 10 нь эмнэлэгт эмчлүүлж байгаагийн дотор нэг хүүхэд байгаа гэнэ. Эдгээр 10 хүний дөрөв нь хүнд гэмтэлтэй бол үлдсэн зургаа нь (хүүхдийг оруулаад) хөнгөн бэртэлтэй байгааг мэдээлжээ.

Өнөөдөр буюу Даваа гарагийг Швед орон даяар гашуудлын өдөр болгож байна.

 

Эх сурвалж: Korea Herald