Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Цахим ертөнц асар их мэдлэг мэдээллийг агуулж байна. Монгол хүн ч үүнийг ашиглах хэрэгтэй"

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн яруу найргийн өдөр тохиож байгаатай холбогдуулан өнөөдөр Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс www.nairuulga.mn цахим хуудсыг олон нийтэд танилцуулах хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. 

Тус цахим хуудсаар дамжуулан олон нийтэд найруулгын төрөл зүйл, тэдгээрийн онцлог, түүнд хамаарах мэдээлэл, телевизийн нэвтрүүлэг хүмүүсийн ярилцлага зэрэг мэдээллүүдийг эрхлэн оруулах юм байна.

Хэлбичгийн Шинжлэх ухааны доктор, профессор, Монгол улсын гавьяат багш Ж.БаянсанӨнөөдөр Монголчуудын хэлний мэдлэг тийм ч муу болчихоогүй. Сүүлийн үед сэтгүүлчийн мэргэжлээр олон хүн ажиллаж байна.

Тэдний ажилдаа хандах хандлага, боловсролоо дээшлүүлэх тал дээр хариуцлагагүй хандаж байгаагаас болж, сэтгүүлчдийн яриаг сонссон, үзсэн харсан хүмүүс бүх зүйл муу болсон юм шиг ойлгоод байна.

Гэхдээ өнөөдөр бид бие биенээ муулж, шүүмжлэхээс илүү туслах ажлыг хийх хэрэгтэй. Тэгэхээр сайхан ярьж бичдэг чадвар гэнэт хүнд бий болохгүй, ном сонин уншаад ч бий болдог зүйл биш.

 

Дөнгөж сургууль төгссөн, ажлын чадвар тогтоогүй байгаа залуусын хэлний алдаатай зүйлийг засаж, сайжруулах, мэдлэгийг нь дээшлүүлэх, тэдэнд туслах ажлыг багш нар, эрдэмтэн судлаачид туслах л хэрэгтэй байна.

Энэ цахим хуудас хэн ч гэсэн өөрийн хэрэглэж байгаа гар утас, компьютерээс суралцах боломжтой. Техникийн боломжийг ашиглана гэдэг бол богино хугацаанд маш хурдан хүргэж болох, өөрөөр хэлбэл ном уншихаас илүү хурдан болоод байна.

Үүгээр их хэрэгтэй зүйл болж байна. Дэлхий дахинд цахим ертөнц асар их мэдлэг мэдээллийг агуулж байна. Монгол хүн ч гэсэн үүнийг ашиглах хэрэгтэй” гэлээ.

www.nairuulga.mn цахим хуудас нь Монгол хэлний найруулгын бүх төрлийг ангилан ялгаж, ялгаа заагуудыг нь тайлбарлаж, жишээ бичвэрээр харуулснаараа онцлогтой юм.

"Албан бичгийн найруулгын бүх ангилалуудын ялгааг нарийн тусгаж өгсөн"

Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөлийн Ажлын албаны дарга Н.НарангэрэлЦахим хуудсыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл эрхлэн явуулна.

 

Энэхүү цахим хуудаст уран зохиол, шинжлэх ухааны нийтлэлийн найруулгаас гадна албан бичгийн найруулгын төрөл зүйлийг оруулсан байгаа. Өөрөөр хэлбэл, албан бичгийн найруулгын бүх ангилалуудын ялгааг нарийн тусгаж өгснөөрөө онцлогтой.

Тухайлбал, акт албан бичиг хоёр юугаараа ялгаатай болох тухай тайлбар, баримт хэрэгдэхүүн, жишиг бичвэрийг оруулж өгсөн. Тиймээс цахим хуудаст хандаж, албан бичиг, нийтэлгээний, уран зохиолын, шинжлэх ухааны найруулгын төрлүүдээс суралцах боломжийг олгож байна” гэв.

Цаашид найруулгын тухай иргэдэд ерөнхий ойлголтуудыг өгч, найруулан бичих чадвараа дээшлүүлэхэд нь мэдээллээр хангаж, эдэмтэн судлаач багш нарын санал зөвлөмжийг хүргүүлэн, нийтэд буруу хэвшсэн найруулгын алдааны цаад учир шалтгааныг тайлбарлан, мэдээлэх зэргээр хөтлөн явуулах ажээ.