Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Валютын хадгаламж, харилцах буурч ТӨГРӨГИЙНХ ӨСӨВ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Үндэсний Статистикийн Хорооноос өнөөдөр макро эдийн засгийн тоо мэдээллийг олон нийтэд танилцууллаа.  Статистикаас харахад 2017 оны хоёрдугаар сард валютын хадгаламж 138.9 тэрбум төгрөг, валютын харилцах 66.6 тэрбум төгрөгөөр буурсан байна. 

Харин төгрөгийн хадгаламж 392.2 тэрбум төгрөг, хадгаламжийн байгууллагаас гадуурхи мөнгө 158.4 тэрбум төгрөг, төгрөгийн харилцах 34.9 тэрбум төгрөгөөр өсжээ.

Валютын ханшийн хувьд: 

  1. Төгрөгийн америк доллартай харьцах, Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2017 оны хоёрдугаар сард 2478.29 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 454.04 (22.4%) төгрөгөөр суларчээ. Харин өмнөх сараас  0.4 хувиар чангарсан байна. 
     
  2. Төгрөгийн юаньтай харьцах, Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2017 оны хоёрдугаар сард 360.52 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 51.2 (16.6%) төгрөгөөр суларч, өмнөх сараас 0.1 хувиар чангарсан байна. 
     
  3. Төгрөгийн рубльтэй харьцах, Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2017 оны хоёрдугаар сард 42.43 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 16.06 (60.9%) төгрөг, өмнөх сараас 2.0 хувиар суларсан байна.