Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Шинийн 4-нд ажил, сургууль цуглана

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 2 сарын 21
iKon.MN

"Алтан унжлагат" хэмээх гал Тахиа жилийн сар шинийн баяраар буюу Билгийн тооллын Хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд бүх нийтээр амарна.

Энэ жилийн Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 27-ны Даваа гарагт тохиож байгаа.
Бүх нийтийн амралт хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 1-ийг дуустал үргэлжилж, гуравдугаар сарын 2-ны /Шинийн 4-нд/ Пүрэв гарагт ажил, сургууль цуглах юм. 
 

2013 он хүртэл Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2-нд амардаг байсан бөгөөд 2013 оны арваннэгдүгээр сарын 28-нд тус хуульд нэмэлт оруулж шинийн 1, 2, 3-нд амрахаар хуульчилсан. Хуулийн дагуу 2014 оноос эхлэн Цагаан сараар гурав хоног амардаг болсон билээ.