Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Цэргийн албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах төлбөр таван сая төгрөг болж нэмэгдлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг

-Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэр /2017.02.08/-

2017 онд цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тоо 840 байхаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.

Мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах бол 5,052.230 /таван сая тавин хоёр мянга хоёр зуун гуч/ төгрөг байхаар тогтов.

Цэргийн дүйцүүлэх албыг 2016 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 4,807,207 төгрөг байхаар тогтоож байсан юм.

Дүйцүүлэх алба хааж байгаа иргэд батлан хамгаалах эрдэмд суралцахын зэрэгцээ байгалийн болон нийтийг хамарсан гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хор уршгийг арилгах, хүн, малын гоц халдварт өвчний үед тогтоосон хорио цээрийн дэглэм сахиулахад дэмжлэг үзүүлдэг.

Мөн төв, орон нутагт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажилд идэвхтэй оролцдог юм.

Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрөөр орлуулан хаах иргэний төлбөрийн хэмжээг тогтоохдоо хугацаат цэргийн алба хаагчийн  нэг жилийн хангамж, үйлчилгээнд зарцуулах хувьсах зардлаар тооцдог байна.