Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Сандаг-Очир: Багануур дүүрэгт нарны цахилгаан станц байгуулна

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллгаааны хөтөлбөр, "Нийслэлийн эдийн засаг, ниймгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл", "Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил"-ийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилт, дүүргүүдэд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн тухай иргэдэд ил тод мэдээлж тайлагнах зорилгоор "Нээлттэй нийслэл" мэдээллийн цагийг зохион байгуулж байхаар болсон байна.

Ялангуяа төрийн ажлын уялдаа холбоог сайжруулах, дүүргийн мэдээллийн урсгалыг цэгцтэй болгох зорилгоор өнөөдрөөс эхлэн дүүргийн удирдлагууд мэдээллийн цагаар хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ болоод тэгдээрийн үр дүнгийн талаар мэдээлж байх юм.

Өнөөдрийн "Мэдээллийн цаг"-аар Багануур дүүргийн Засаг даргын тамгын газраас 2017 онд хийж хэрэгжүүлж буй ажлын төлөвлөгөө болон түүний үр дүнг танилцууллаа.


Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир “Энэ жилийн тухайд Багануур дүүрэгт ажлын байр нэмэгдүүлэх арга хэмжээг шат дараалалтай хэрэгжүүлэхээр болсон. Мөн иргэдийн оролцоог дээшлүүлэх жил болгон зарлаж, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зориготой байна.

Нийслэлд анх удаа сэргээгдэх эрчим хүч буюу нарны цахилгаан станцыг байгуулах ажил Багануур дүүргээс эхлэхээр дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 80га газрыг баталсан. Ингээд Багануур дүүрэгт 20МВт хүчин чадалтай нарны цахилгаан станцыг байгуулахаар болоод байна. Үүнийг дагаад тодорхой хэмжээний ажлын байр бий болох юм.  

Мөн өнөөдөр Багануур дүүргийн хувьд газар өмчлөлийн асуудал 53 хувьтай явж байна. 2014 оноос нийслэлийн иргэдэд цахимаар газар өмчлөх үйл ажиллагаа хийгдэж эхэлсэн.

Үүнтэй холбоотойгоор Багануур дүүргийн 4-р хороонд 10,000 орчим, 2-р хороонд 7,000 орчим айл өрхөд газар өмчилсөн байгаа. Улаанбаатар хотын маш олон иргэд газраа авсан байгаа.

Өнөөдрийн байдлаар ямар нэг дэд бүтэцгүй, тог цахилгаангүй, уулын бэл, гуу жалга зэрэг төвөгтэй байршлуудад төлөвлөлт хийгдсэн учраас эхний ээлжинд бололцоотой хэсгүүдэд тог цахилгаан дэд бүтэцтэй болгох, цаашлаад худаг устай, нийтийн тээвэртэй болгох зэрэг дээр анхаарч ажиллана.

Энэ жилийн хувьд Багануур дүүргийн 3-р хороо буюу Нугын тал хэсэгт эрчим хүч тавина. Ингээд 2-р хороо, 4-р хороо гэхчилэн үе шаттайгаар хэрэгжүүлээд явна” хэмээн тайлбарлалаа.