Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Сар шинийн баярт зориулсан “Хэрэглэгчээ баярлуулах сар” аян зарлажээ

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 2 сарын 6
Сурталчилгаа

Саяхныг хүртэл үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих талаар иргэд төдийлөн ярьдаггүй байсан. Харин жил ирэх бүр баялаг бүтээгчдээ дэмжиж байж эх орныхоо хөгжлийг хурдасгах, эдийн засгийн хүндрэлээс гарах боломжтой юм байна гэдгийг ойлгож, тэр хэмжээгээрээ үндэсний үйлдвэрүүдийнхээ бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг зорих болсон. 

Баялаг бүтээгчид маань ч иргэдийнхээ энэхүү сэтгэлийг  үнэлэн өөрсдийн зүгээс урамшууллаа дэлгэж байгаагийн нэг нь манай үндэсний үйлдвэрлэгчдийн түүчээг тэргүүлэгч АПУ компани юм. 

Тус компани угтан ирж буй сар шинийн баярыг тохиолдуулан үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж буй хэрэглэгч, худалдан авагчдадаа зориулж “Хэрэглэгчээ баярлуулах сар” аяныг энэ сарын 17-ноос 26-ныг дуустал зарлаж байгаа аж. 

 

Аяны хүрээнд бүх бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр болон нэмэлт багцын урамшуулалтай бодит хямдарлыг 02.17-02.26 дуустал Монгол орон даяар нийт 151 цэгээр дамжуулан хэрэглэгч түмэндээ хүргэхээр болсон байна. Тиймээс хэрэглэгч та өөрт хамгийн ойр нэрийн барааны дэлгүүр болон дараах бөөний төвөөс сар шинийн худалдан авалтаа хийгээрэй.

 

“Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье” уриалгыг уухайлан дэмждэг хэрэглэгч, худалдан авагч та бүхэндээ баярлалаа. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.