Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчууд Вьетнамаас цахим виз авах боломжтой болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Вьетнамын засгийн газар энэ сарын 1-нээс эхлэн хоёр жилийн хугацаанд үргэлжлэх e-visas буюу цахим виз олгох туршилтын үйлчилгээг 40 улсын иргэдэд үзүүлж эхэллээ.

Онлайнаар илгээсэн хүсэлтийг ажлын гурван өдрийн дотор цагаачлалын албаны ажилтнууд үзээд хариу өгөх ёстой. Визний хураамжийг банкны шилжүүлгээр төлсний дараа онлайнаар илгээсэн визийг хэвлэж аваад Вьетнамыг зорих боломжтой болох гэнэ.

Ингэхэд ямар нэгэн баталгаа, урилга зэрэг материал шаардахгүй. E-visa нь 30 хоногийн хугацаатай, нэг удаагийнх байх юм.

E-visa зөвшөөрөгдсөн 40 оронд Монгол улс багтаж байна.

Виз хүсэх интернэт хаяг нь https://www.immigration.gov.vn/ юм.

 

Эх сурвалж: baomoi.com