Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Бейонсэ хөл хүнд болсноо зарласан нь Инстаграмын дээд амжилтыг тогтоожээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Бейонсэ

Өнгөрсөн шөнө супер од, дуучин Бейонсэ хөл хүнд болсноо Инстаграм сүлжээнд гэнэт зарласан юм. Тэр ихэр хүүхэд тээж байгаагаа мөн энэ үеэр мэдээлжээ.

Сэргэн мандалтын үеийн уран зураг гэмээр түүний гэрэл зурагтай Инстаграм нийтлэл нь тэр дороо эрчимтэй тархаж, энэ мэдээг бичиж байх үед 7.3 сая “like” цуглуулаад байгаа нь Инстаграм сүлжээний хувьд түүхэн дээд амжилт юм.

Түүнээс өмнө мөн дуучин Селена Гомезийн Coca-Cola шимж байгаа 2016 оны зураг 6.3 сая “like” цуглуулж дээд амжилт тогтоогоод байв. Гэхдээ Селенагийн нийтлэл нь төлбөртэйгээр идэвхжүүлсэн сурталчилгаа байсан. Тэгвэл Бейонсэ энэхүү дээд амжилтыг шинэчлэн тогтоосон нь энэ юм.

Дуучин Бейонсэ 92.8 сая дагагчтай бол Селена Гомез 108 сая дагагчаар Инстаграм сүлжээг тэргүүлдэг ажээ.

 

when your lyrics are on the bottle #ad

A photo posted by Selena Gomez (@selenagomez) on

Эх сурвалж: The Verge