Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

ШИНЭ НОМ: “Сингапурын эцэг” Ли Куан Ю-ийн дурдатгал

МОНСУДАР
2017 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг

“Сингапурын гайхамшиг”-ийн эцэг, тус орны анхны ерөнхий сайд асан Ли Куан Ю-ийн дурдатгал “Сингапурын хөгжлийн нууц (Гуравдагч ертөнцийн орон үсрэнгүй хөгжилд хүрсэн түүх: 1965-2000)” номыг Монсудар хэвлэлийн газраас албан ёсны эрхтэйгээр хэвлэн гаргаж, тун удахгүй номын нээлтээ хийх гэж байна.  

Ли Куан Ю уг номдоо Сингапурыг хэрхэн улсын дайтай улс болгож, капиталист болон коммунист хөгжлийн загварыг эс хайхран өөрийн онцлогтой өвөрмөц замаар улс орноо хөгжүүлсэн тухай өгүүлжээ.

Хөрш зэргэлдээ Малайз, Индонез улсууд Сингапурыг эрхэндээ оруулахыг бүх талаар хичээх нь тодорхой байлаа. Учир нь жижиг арал дээр орших хот улс Сингапур нь Дэлхийн II дайнаас өмнө Англи улсын колони байсан төдийгүй уг аралд байгалийн баялаг байтугай ундны ус ч байхгүй. Мөн Сингапурын оршин суугчдын ихэнх нь хятад үндэстэн боловч малай, энэтхэг гэх мэт олон үндэстнээс бүрдэж байсан юм. Гэвч энэ хотын ирээдүй Ли Куан Ю хэмээх хүний ачаар хөгжлийн оргил өөд чиглэсэн билээ.  
Нийгэм, төр улсыг хөгжүүлэх гурав дахь замыг Ли Куан Ю цогцлоосон юм. 

Ли Куан Ю өөрөө Англи улсад боловсрол эзэмшсэн хэдий ч Сингапурыг Английн колонийн дарлалаас ангижруулахыг цаг үргэлж мөрөөддөг байж. Тэрээр их сургуулиа төгсөөд 1950 онд эх орондоо эргэж ирсэн тэр цагаасаа эхлэн эх орныхоо эрх чөлөө, хөгжил цэцэглэлтийн төлөө тэмцсээр 1959 онд Сингапурын ерөнхий сайд болжээ. 
Ийнхүү ерөнхий сайдын удирдлага дор ажлын байр тасралтгүй нэмэгдэж, улмаар улс орон нь чинээлэгжиж, хүн амынх нь амьдралын түвшин дэлхийн хамгийн баян орнуудынхтай зэрэгцэж очсон түүхтэй. 

Өнөөдөр Сингапурын эдийн засаг зөвхөн Ази тивдээ төдийгүй дэлхий дахинд нөлөөлөхүйц болжээ.   

Ли Куан Ю энэ номдоо:

  • Авлигыг хэрхэн устгаж, хар тамхины мафитай яаж тэмцсэн тухайгаа
  • Хамгийн түрүүнд ард иргэдээ нэгдэн нягтрахыг, дараа нь улс орондоо эмх журам тогтоож, гар хумхилгүй ажиллахыг уриалсаар ирсэн тухайгаа 
  • Байгалийн баялаггүй хот-улс Сингапурыг хэрхэн дэлхийн хамгийн баян орнуудын нэг болгосон тухайгаа тун дэлгэрэнгүй өгүүлжээ. 

Тэрээр ардчилал, шударга шүүхийн талаар харилцан адилгүй ойлголттой бусад улс орнуудтай Сингапурыг харьцуулж болохгүйг мөн онцолж байна. 

Энэхүү номыг Ли Куан Ю тэргүүн сайдын алба хашиж байхдаа бичсэн ба түүний түүх маш сургамжтай юм.

Монгол Улс 60, 70 жилийн тэртээх ядуу буурай Сингапурыг бодвол давуу тал, нөөц боломж хавьгүй ихтэй учир үүнээс ч илүү хурдацтай, гайхамшигт хөгжилд хүрэх цаг заавал ирнэ. Энэ ном тэр хөгжлийг бидэнд дөхүүлж, мөн бидний ийм түүх дурсамжын сайхан ном хорвоод мэндлэх өдрийг бага ч болов наашлуулах болтугай.

Номын нээлт: 2017 оны 02-р сарын 08-ны 13:00 цагаас Интерном номын дэлгүүрийн төв салбарт болно.